Газрын менежментийн үндэсний төв байгуулагдлаа
Газрын менежментийн үндэсний төв нь 2007 оны 12 сард байгуулагдсан бөгөөд 2008 оноос эхлэн албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Тус төв нь газрын харилцааны үйл ажиллагааг Монгол улс, үндэсний хэмжээнд дэмжих, сайн газрын менежментийг бий болгох, хөгжүүлэх нөхцлийг хамгийн зөв, оновчтой хувилбараар бүрдүүлэхэд тал бүрийн боломжоо ашиглан манлайлан оролцохыг зорьж байна. Одоогийн байдлаар газрын харилцааг олон нийтэд нээлттэй ил тод байлгах, газрын зах зээлийг боловсронгуй болгоход шаардагдах судалгаа зэрэг үйл ажиллагааг явуулж эхлээд байна. Энэхүү төвийн тэргүүнээр Д.Цолмон (Хот төлөвлөлт, зураг төсөл, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн газар зохион байгуулагч, бүс нутаг хариуцсан мэргэжилтэн), гүйцэтгэх захиралаар Г.Гантулга (Монгол Улсын Их Сургуулийн газрын менежментийн багш) нар тус тус ажиллаж байна. Түүнчлэн хуульч, эдийн засагч, програмист, газрын менежер зэрэг мэргэжлийн хүмүүсээр удирдах зөвлөлөө бүрдүүлэн ажиллаж байна. Цаашид Газрын менежментийн үндэсний төвтэй хамтран ажиллах сонирхолтой хувь хүн, албан байгууллага та бүхэнд манай хаалга үргэлж нээлттэй байх болно.
Газрын менежментийн үндэсний төв нь нь үйл ажиллагааны доорхи үндсэн чиглэлүүдтэй байна. Үүнд:

Холбоо барих хаяг: lis@num.edu.mn
Газрын менежментийн үндэсний төв нь нь үйл ажиллагааны доорхи үндсэн чиглэлүүдтэй байна. Үүнд:
- Газрын харилцааны тулгамдсан сэдвүүдийг тодорхойлж, хэлэлцүүлэг явуулах, шийдвэрлэх арга замыг боловсруулж, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэдтэй санал бодлоо солилцох, нөлөөлөх, төсөл, хөтөлбөр боловсруулах, зөвлөмж гаргах,
- Гадаад улс орнуудын үр дүнтэй туршлага, жишээг Монголын газрын харилцааны салбарт нэвтрүүлхийн зэрэгцээ Монголын төр засгийн бодлогод тусгуулахад нөлөөлөх ажлыг зохион байгуулах, улс үндэстний нийтлэг ашиг сонирхол, хүсэл зоригийг албан ёсоор, нэгдмэл байдлаар төлөөлөх,
- Төвийн гишүүдийн боловсрол, мэргэжлийн ур чадварыг дайчлан мэргэжлийн болон сонирхогчдын лекц, сургалт семинар зохион байгуулах, судалгаа хийх,
- Газрын харилцааны гэгээрэл, энэ талаарх хүн амын боловсролыг дээшлүүлэх үүднээс гишүүдийн өөрсдийн бүтээл, өглөг хандивын ном, сэтгүүл, бүтээлээр мэдээллийн сан байгуулж олон түмний хүртээл болгох, өөрийн тогтмол хэвлэл гаргах,
- Мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэхэд нь туслалцаа үзүүлэх, шинэ боловсон хүчнийг мэргэжлийн ажилд ороход зуучлах, хамтран ажиллах, гадаад дотоодын байгууллагад өөрсдийн үйл ажиллагааг сурталчлах, танилцуулах, дэмжих, хамтран ажиллах,
- Газрын харилцааны чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжиж, үр дүнг нь сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах эдгээр болно.

0 comments