Subscribe:
Posts
Comments
Home
You Are Here:
Home
ENVIROMENT ISSUES
Газар хөдлөлтийн идэвхжлийг судаллаа
Газар хөдлөлтийн идэвхжлийг судаллаа
Posted by Г.Гантулга on 7:37 PM // 0 comments
Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршиж байна. Газар хөдлөлтийн идэвхжлийг тодорхойлох олон улсын хамтын судалгааны ажлын урьдчилсан дүн гарчээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Шинжлэх ухаан академитай хамтран тус судалгааг гаргасан байна. Судалгаагаар 2005 оноос Чингис хаан олон улсын нисэх буудал орчим болон түүнээс хойших районд газар хөдлөлтийн идэвхжилт хүчтэй ажиглагдаж эхэлжээ. Энэ нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн идэвхжлийн ерөнхий төлөв байдлын талаарх уламжлалт ойлголтыг бүрэн өөрчлөхөд хүрчээ.
Төмөр замын Эмээлт өртөөний ойролцоох газарт хүчний хувьд бага хэмжээтэй олон тооны газар хөдлөлтүүд болдог байна. Газар хөдлөлтийн идэвхтэй томоохон хагарлын дагуу явагддаг нь тодорхой болсныг Франц улсын Страсборгийн их сургуулийн эрдэмтэн Антони Шлупп илтгэлдээ дурдлаа.
Тэрбээр, сүүлийн таван жилийн судалгаанаас үзэхэд магнитуд нь 4 орчим хүчтэй газар хөдлөлт Улаанбаатар хотын ойролцоо хэд хэдэн удаа болсон. Энэ хөдлөлт хот орчмын оршин суугчдад харьцангуй сул мэдрэгдсэн. Тиймээс газар хөдлөлтийн идэвхжлийн үзэгдлийг онцгойлон анхаарч судлах шаардлагатайг хэллээ.
Ийм идэвхтэй хагарлуудын аль нэг хэсэгт хүчтэй газарх хөдлөлт болсон тохиолдолд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хадан хөрсөн дээр VIII-X баллын хүчтэй чичиргээ үүсгэх магадлалтай юм байна. Ийм хүчтэй хөдлөлтөд чанар муутай барилгууд ихээр нурах аюултай аж. Х баллын чичиргээнд чанартай баригдсан ч газар хөдлөлтөөс тусгайлан хамгаалж баригдаагүй барилгууд хүртэл ихээр нурдаг тухай тайлбарлалаа.
Тэгвэл туул голын хөндийн хэсэг буюу сэвсгэр хурдсан хөрсөн дээр энэхүү үйлчлэл нь хэд дахин өсдөг нь нэгэнт тогтоогджээ. 2005 онд 1000, 2009 онд 2000, 2010 оны байдлаар 2500 удаа бага хүчтэй газар хөдлөлт болсныг эрдэмтэд тогтоожээ.
Олон улсын хамтын судалгааны эрдэмтэд Улаанбаатар хотын газар хөдлөлтийн аюулын болон эрсдлийн үнэлгээг шинэчлэн тогтоох судалгааг эрчимтэй явуулах зайлшгүй шаардлага байгааг онцоллоо. Ялангуяа Монгол Улсын хүн амын 50 гаруй хувь нь оршин суудаш Улаанбаатар хотын цаашдын хөгжил, төлөвлөлтөд газар хөдлөлтөөс учрах аюул бодитоор оршиж буйг байнга тооцож байх нь нэн чухал гэдэгт санал нэгдлээ.
“Энэ онд Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг батлан гаргасан. Улаанбаатар хотын нутгийн захиргааны байгууллагууд уг зөвлөмжийн дагуу газар хөдлөлтийн идэвхжлийн судалгааг хийж эхэлсэн. Өчигдөрхөн эрдэмтэдтэй хийсэн эхний судалгаа дууслаа. Өнөөдрийн уулзалтаас газар хөдлөлтийн эрсдлийг бууруулах чиглэлээр чухал зөвлөмж гарах байх” гэж Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр хэллээ.
Tags:
ENVIROMENT ISSUES
0 comments
Post a Comment
Newer Post
Older Post
Home
Recent Posts
Comments
Daily Video
Pages
Home
Blogroll
0 comments