Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын үндэсний төв хамтран “MONGOLIA ITF-2010” зургаа дахь удаагийн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн өнөөдөр нээгдлээ.
Мишээл Экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд гурван өдөр үргэлжлэх энэ удаагийн үзэсгэлэнд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрууд, бизнесийн төлөөлөгчид хүрэлцэн ирж орон нутаг дахь аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилж байна. Мөн Монгол Улсын аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй тур оператор, зочид буудал, жуулчны бааз, авиа компани, төрийн болон төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөр, урлаг соёлын байгууллага, гар урлалын үйлдвэрлэл эрхлэгчид зэрэг нийт 106 байгууллага иргэдэд үйлчилгээгээ нэг дороос хүргэж байна. Гадаадаас ОХУ, БНХАУ, Япон, Англи, Франц, Энэтхэг зэрэг улсуудын бизнесийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцож байна.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН
ТОГТООЛ
2010 оны 05сарын 20өдөр Дугаар24 Төрийн ордон, Улаанбаатар хот
“Ус” үндэсний хөтөлбөр батлах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд хэрэгжүүлэх “Ус” үндэсний хөтөлбөрийг хавсралтаар баталсугай.
2.“Ус” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлан, хэрэгжилтийг зохион байгуулж, холбогдон гарах зардлыг жил бүрийн улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусгаж хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.
3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /Б.Батбаяр/-нд даалгасугай.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Шинжлэх ухаан академитай хамтран тус судалгааг гаргасан байна. Судалгаагаар 2005 оноос Чингис хаан олон улсын нисэх буудал орчим болон түүнээс хойших районд газар хөдлөлтийн идэвхжилт хүчтэй ажиглагдаж эхэлжээ. Энэ нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн идэвхжлийн ерөнхий төлөв байдлын талаарх уламжлалт ойлголтыг бүрэн өөрчлөхөд хүрчээ. |
Энэ удаад ярихгүй бол үнэхээр болохгүй нэг асуудлын талаар бичих нь зүйтэй гэж үзлээ. Өнөөдөр Улаанбаатар хотын утааны асуудлын талаар том жижиггүй ярих нь ярьж бичих нь бичиж, үүгээр далимдуулан мөнгө идэх нь идэцгээж байна. Засгийн газрын гишүүд хүртэл утааны асуудлыг дунд болон урт хугацааны стратегиар шийднэ гэж ярьж байналээ. Тэдний яриагаар бол нийслэлийн иргэд бид нилээд хэдэн жил хүлээх бололтой. Угаасаа ойрын ганц хоёр жилдээ шийдэж болохгүй гэдэг нь ч тодорхой. Гэхдээ утааны асуудлыг арай хийж нэг юм шийдтэл дараа нь ямар асуудал гарч ирэх бол...
Утаа бол яахав шийдэж болох асуудал л даа. Засгийн газар маань сайн бодлого, зохицуулалттай ажилаад байвал утааг амархаан шийдчихэж болно. Лондоны, Токиогийн, Сөүлийн жишээнүүд ч цаана чинь байна. Гэтэл утаанаас илүү хэцүү, бас шийдэхэд хүндрэлтэй нэг асуудал бол ундны усны нөөц юм. Эрдэмтдийн судалгаанаас үзвэл Улаанбаатар хот 2020 он гэхэд ундны усны хомсдолтой тулгарах тооцоо гарсан байгаа юм. Улмаар 2020 оноос хойш нийслэл хот маань усгүйдэх бодит нөхцөл байдалд орох юм. Энэ үед бидэнд ямар бэрхшээл тохиолдож болох талаар урьдчилаад тааварлаад бичих гээд оролдоё.
Усгүй бол: Орон сууцны зээл, үл хөдлөх хөрөнгийн зах зээл яах бол...
Ус ярьж байхад юун орон сууц гэж бодож байна уу. Тэгвэл миний бичих гэж байгаа зүйл бол маш чухал тул анхааралтай уншина уу. Улаанбаатар хотод байгаа нийт барилга, орон сууцны 30-40 хувь нь банкны зээлээр буюу урт хугацааны зээллэгээр авсан орон сууцууд байгаа юм. Гэтэл та яг банкны зээлээ төлж дуусаад одоо л нэг сайхан амдаръя даа гэж байтал Улаанбаатар хот ундны усны нөөцгүй болсоон одоо Хархоринлуу нүүнэ гэвэл та яах уу. Дахиад Хархоринд очиж зээлээр орон сууц авах уу. Эсвэл усчгүй юучгүй үлдсэн хотдоо суусаар байгаад харангадаж үхэх үү. Бодох л асуудал. Улаанбаатарт байгаа байраа зарах гэвэл тэрийг чинь хэн ч авахгүй. Учир нь тэр үед үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх нийлүүлэлтийн хэмжээ хэрээс хэтэрнэ. Тийм учираас Улаанбаатрын орон сууцуудын үнэ ханш газраар мөлхөнө гээд бодоод үздээ. Аймар байна уу. Би лав айж байна.
Усгүй бол: Эдийн засгийн нөхцөл байдал яах бол...
Дээр дурдсанчлан ямар ч гэсэн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хямрал учирах нь дамжиггүй. Үүнийг дагаад олон олон банкууд, барилгын компаниуд дампуурч эхлэнэ. Дээрээс нь Улаанбаатар хот чинь Монголын эдийн засгийн системийн амин зүрх нь биз дээ. Усгүй болсны гайгаар тэндээс чинь бүгд нүүгээд эхлэхээр үйлдвэрлэгчид, худалдаачид бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг нэмхээс аргагүйд хүрнэ. Ингээд эхлэнгүүт нөгөө инфляци чинь бүр цогио биш харин асар хурдтай бүүм байдлаар өснө гээд бодоод үздээ. Хэтэвч чинь зузаан атлаа та өлссөөр байх болно. Учир нь Улаанбаатар хотод маш том эдийн засгийн хямрал болж инфляцийн нөлөөгөөр төгрөгийн ханш навс унасан учираас. Муу ёрлож байгаа юм биш. Гэхдээ та ухаантай л хүн бол нэг бодоод үзээрэй.
Усгүй бол: Байгаль орчны тэнцвэртэй байдал яах бол...
Усгүй бол юун байгаль орчин. Юун экологийн тэнцвэр. Ургамал амьтан устаж, хөрс шороо маань сүйднэ гэдэг нь ойлгомжтой. Монголын цөлжилтийн хойд хил алд дэлэмээр тэлнэ. Богдхан уул, Хан Хэнтийн нурууны экологийн тэнцвэр алдагдаж, газар шороо маань элс, шавар болон хувирч ногоон уул толгодыг маань шарилж, халгай л бүрхэнэ. Хуурай ширүүн салхи өдөр шөнөгүй балбаж хүн байтугай чөтгөр ч тогтоход бэрх болно. Харин Холливуудын кино магнатууд Улаанбаатарт ирж “Сөнөсөн гариг” гэдэг киноныхоо зураг авалтыг хийж болох юм. Энэ тоглоом биш шүү. Бодитой бөгөөд бий болж болох асуудал.
Усгүй бол: Иргэдийн эрүүл мэнд яах бол...
Усны хомсдолоос болж зөөврийн ус хэрэглэгчдийн дунд гэдэсний болон бусад халдварт өвчнүүд ихсэх болно. Монголын хүн амын тал хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотын хүн ам тэр чигээрээ усгүйдэлтэй холбоотой төрөл бүрийн өвчний айдас дарамтанд орно. Хүмүүс төрөл бүрийн эрдэсжилтгүй цэвэршүүлсэн усыг хоол хүнсэндээ хэрэглэж энэ нь эргээд хүмүүсийн биеийн дархлааг сулруулхад хүргэнэ. Ер нь бол цааш нь үргэлжлүүлээд бодоод л байвал үүгээр ч зогсохгүй маш их сөрөг зүйлүүд бий болж болох юм.
Тэгвэл бидэнд боломж байна уу...
Боломж байна. Миний бодож байгаагаар бол хийх ёстой буюу зайлшгүй шаардлагатй ажлуудыг доор жагсаан үзүүллээ. Хугацаа алдахгүй тулд яг өнөөдрөөс л эхлэмээр байна.
1. Туул, Орхон голуудын сав газар үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн үйлдвэрүүдийн лицензийг цуцлах
2. Хэрэглээний усны үнэ тарифийн хэмжээг ихэсгэх
3. Туул голын сав дагуу мод тарих, одоо байгаа модыг өндөржүүлсэн хамгаалалтанд авах
4. Туул голд цутгадаг Сэлбэ, Тэрэлж гэх мэт голуудыг хамгаалалтанд авах
5. Айл тус бүрийг хянах бололцоотой тоолуурыг хэрэглээнд нэвтрүүлэх
6. Иргэн та шүдээ угаахаас эхлээд бүх төрлийн үйлдэлдээ усыг зөв зохистой хэрэглэ

Г.Гантулга 2008