Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын үндэсний төв хамтран “MONGOLIA ITF-2010” зургаа дахь удаагийн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн өнөөдөр нээгдлээ.
Мишээл Экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд гурван өдөр үргэлжлэх энэ удаагийн үзэсгэлэнд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрууд, бизнесийн төлөөлөгчид хүрэлцэн ирж орон нутаг дахь аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилж байна. Мөн Монгол Улсын аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй тур оператор, зочид буудал, жуулчны бааз, авиа компани, төрийн болон төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөр, урлаг соёлын байгууллага, гар урлалын үйлдвэрлэл эрхлэгчид зэрэг нийт 106 байгууллага иргэдэд үйлчилгээгээ нэг дороос хүргэж байна. Гадаадаас ОХУ, БНХАУ, Япон, Англи, Франц, Энэтхэг зэрэг улсуудын бизнесийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцож байна.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлийн ээлжит 5-р хуралдаанаар "Нийслэлийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөртийн хэмжээнд өөрчлөлт оруулах, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын тухай" санал оруулан НИТХ-ын тогтоолоор батлууллаа.
Хот төлөвлөлтийн "библи" гэж алдаршсан Urban Land Use Planning хэмээх номыг энэ удаад онлайн хэлбэрээр уншихаар орууллаа. Энэ ном нь сайжруулж, шинэчилсэн 4 дэх хувилбар бөгөөд хот төлөвлөлт, газар ашиглалтын төлөвлөлтийн онолын суурийг илүү тусгаснаараа онцлог болжээ. Энэхүү ном нь 1995 онд хэвлэгдсэн бөгөөд нийт 493 хуудастай.
Аливаа хот суурин газар нь нийгмийн бүхий л үйл явц багахан орон зайд улам бүр нягтран төвлөрөх үйл явцыг агуулсан эдийн засаг, нийгмийн орон зайн зохион байгуулалтын өвөрмөц системүүд гэж үзвэл тэдгээр нь тодорхой хил хязгаарийн хүрээнд дотоод нарийн зохицол бүхий функционал ба орон зайн бүтэц бүрэлдүүлэн, энэ бүтэцээ төгөлдөржүүлэх үндсэн дээр цаг хугацааны эргэлт, нийгмийн хөгжлийн эрэлт хэрэгцээг даган хувьсан шинэчлэгдэж байх зүй тогтолтой ажээ. Хотыг бүрэлдүүлэгч орон сууцны хороолол, үйлдвэр агуулах, худалдаа үйлчилгээ, сургууль соёлын газар, засаг захиргаа албан байгууллага гэхчилэн чиг үүргийн ялгаатай олон төрөл обьектууд орон зайн хувьд хэрхэн харилцан зохицон байршивал экологи, эдийн засаг, нийгмийн хувьд үр ашигтай байж, тогтвортой хөгжлийн шаардлагад нийцэх вэ? гэдэг асуудал хот судлалын нэг үндсэн асуудал болон дэвшигдсээр иржээ.
Хотын дотоод функционал ба орон зайн бүтэц нь угтаа хотын газар ашиглалтын бүтцэд тусгалаа олж, түүгээр дамжин илэрдэг байна. Ингэхлээр тухайн хотын дотоод функционал ба орон зайн бүтэцийн зохицол нь уг хотын түүхэн онцлог, хөгжлийн цар, чиг үүрэг, байршил ба газарзүйн орчиноос хамааралтайн зэрэгцээ хот төлөвлөлт ба ялангуяа хотын газар ашиглалтын төлөвлөлт, бүсчилэл, менежментийн бодлоготой нягт уялдаатай, түүгээр зохицуулагдаж байдаг нь зах зээлийн эдийн засаг хөгжсөн орнуудын туршлагаас тодорхой харагдаж байна.
Бүсчлэх аргазүй, бүсчлэлийн талаарх ойлголт дундад зууны эхэн үеийн баруун европын орнуудаас гаралтай гэж судлаачид үздэг. Энэ үеэс газар нийгэм, эдийн засгийн харилцааны чухал объект болсон бөгөөд түүнтэй холбоотойгоор газар ашиглалтын хэв шинжүүд ч ялгарч эхэлсэн байна. Иймээс газрыг ялангуяа хот суурины газрыг зөв шийдэлтэй зохион байгуулалт хийх шаардлага тулгарчээ. Түүнчлэн тухайн үеийн нийгэмд эрх мэдэл, эд хөрөнгө газраар хэмжигдэж, түүний төлөөх тэмцэл, дайн тулаан ширүүсэх болжээ. Энэ үед бүсийн зохион байгуулалтын анхны хувилбар гэж ойлгож болох хамгаалалтын бүсчлэл бий болсон байна. Энэ хамгаалалтын бүсчлэл аливаа хот суурины хил хязгаарын тэг гортигийг тогтоох үүрэгтэйгээс гадна, цэргийн шинж чанартай үүргийг гүйцэтгэдэг байв. Үүнээс хойш бүсчлэл нь хөгжлийн тодорхой үе шатуудыг өнгөрөөсөн боловч өнөөгийн системчлэгдсэн түвшинд хүртлээ олон зууныг өнгөрөөжээ. Хөгжлийнхөө хугацаандаа газрын бүсчлэл нь энгийнээс нарийн зохион байгуулалтад шилжиж нийгэм-эдийн засаг, байгаль-экологийн олон чиг үүргүүдийг гүйцэтгэх болсон байна. Өнгөрсөн хугацаанд заримдаа бүсчлэл биш тойрогчлох гэж нэрлэгдэж байсан ч нийгмийн шаардлагын дагуу эргээд бүсчлэх гэж нэршсэн.
Цаг хугацааны шалгуураар бүсчлэл гэдэг ойлголт нь зөвхөн оронзайн хуваарьлалт, газар нутгийн хил заагийн илэрхийлэл гэдгээс гадна зохион байгуулалтын ашигт хэлбэр, газар ашиглалтын хяналт хамгаалалт гэсэн ухагдахуунд хувирсан байна.
Манай орны хувьд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед нийслэл хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө нь СНиП (Стройтельные Нормы и Правила) буюу монголын нөхцөлд ойртуулсан, Зөвлөлтийн хотуудын барилгын норм, дүрэмийг үндэслэн боловсруулагдаж иржээ. Тухайн үеийн Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед зөвхөн хотын барилга архитектурын физик төлөвлөгөө байгаад зогсохгүй, тэр нь нийслэлийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд суурилсан хийгээд, хотын дотоод газар ашиглалтыг төлөвлөж хянах эрх зүйн чадамжтай баримт байсан гэж үзэх бүрэн боломжтой байна. Учир нь тус улсын төвлөрсөн хөрөнгө оруулалт, социалист хамтын нөхөрлөлийн орнууд, ялангуяа Зөвлөлтийн зээл тусламжаар барьж байгуулагдсан үйлдвэр аж ахуйн болоод дэд бүтэцийн обьектууд, орон сууцны хороололуудын дийлэнх нь нийслэлд төвлөрч, хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаж иржээ. Нөгөөтэйгүүр газар бүх ард түмний (төрийн) өмч байж, газрыг социалист хэв шинжийн үйлдвэр аж ахуйн газарт эдлүүлэхээр хуваарилдаг, ашиглах журмыг төр тогтоодог, ашиглалтыг нь улсын байгууллагаар дамжуулан нийгэм хянадаг (Д.Жамц.1981) системд тулгуурлаж байсан. Үүнээс үзэхэд хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан газар ашиглалт, хуваарилалттай холбоотой заалтууд нь хотын газар төлөвлөлт, зохицуулалт, хяналтын хууль болон үйлчилж байсныг гэрчилнэ. Тухайлбал СНиП-ийн 2-р хэсгийн 60-р бүлэгт (СНиП.II-60-79.1980.12-р тал) хотын нутаг дэвсгэрийг дараах байдлаар бүсчилсэн:
а. Суурьшилын бүс- энд сууцны район, нийгмийн төвүүд(засаг захиргааны, шинжлэх ухааны, сургалт- эрүүл мэндийн, спортийн гэх мэт) , түүнчилэн нийтийн зориулалттай ногоон байгууламж
б. Үйлдвэрийн бүс- энд аж үйлдвэр болон бусад үйлдвэрлэлийн газар, тэдгээртэй холбоотой обьектууд
в. Агуулах, нийтийн аж ахуйн бүс- энд агуулах, бааз, гарааш,автобус парк гм
г.Гадаад тээвэрийн бүс- энд суурьшилын бүсээс гадагших тээврийн байгууламж(зорчигч ба ачаа тээврийн станц, нисэх буудал, дамжуулах бааз, техник үйлчилгээний талбай гм )байрлах гудамж, зам, талбай
д. Амралт зугаалгын бүс- амралт аялал жуулчлалын ба спортын бааз, цэцэрлэгт хүрээлэн
е.Бусад зориулалтын бүс– энэ бүсэд усан сан, эрүүл ахуйн ба хамгаалалтын бүс, тусгай зориулалтын газар, хөдөө аж ахуйн эдэлбэр зэргийг байршуулж, хөгжүүлэхээр заасан байдаг. Үүнийг үндэслэн нийслэлийг хотын төв, орон сууцны хороолол, гэр хороололын гэсэн тодорхой бүсүүдэд төрөлжүүлэн, үйлдвэр агуулахын бүсийг тэдгээрээс хамгаалалтын зурвасаар зааглан тусд нь байршуулах зэргээр функционал бүсчилэлийн зарчимыг хэрэгжүүлж иржээ. Үүнтэй холбоотой нийслэлийн барилгажсан орон зайн хүрээнд: 1. бага тойргийн районд улс төр, засаг захиргаа, дипломат ба олон улсын, түүнчлэн шинжлэх ухаан, соёл, дээд боловсрол, банк санхүүгийн төв байгууллагуудыг төвлөрүүлсэн компакт шинжтэй хотын ажил хэргийн төв (central business district), 2. их тойргийн хилээр баримжаалах, албан байгууллага, орон сууц, худалдаа үйлчилгээ холилдсон, шилжилтийн бүс (Transit zone), 3. хотын эдгээр дотоод бүсийн гадна талд, ихэвчлэн хотын төв тэнхлэгийг даган, баруун ба зүүн чиглэлд үргэлжлэх, дундаж ба өндөр давхар бүхий орон сууцны бүс(Residential zone) , 4. хотын баруун өмнөд, баруун, зүүн захаар байрших, бусад бүсээс хамгаалалтын ногоон зурвасаар зааглагдсан үйлдвэр, агуулахын бүсүүд(Industrial and warehousing zone), 5. дээрх бүсүүдийн гадна талаар хотын захыг бүрдүүлж буй гэр хороололын бүс тус тус ялгаран хөгжиж, нэг ёсондоо нэгэн төвт (Monocentric) хотын дотоод бүтэц (Urban internal structure) бүрэлджээ.
1990-оноос Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн систем үндсээрээ өөрчлөгдсөнөөр газрын тухай нийгмийн ойлголт, төрөөс газрын талаар баримтлах бодлогод зарчимын өөрчлөлт ороод зогсоогүй, газрын нийгэмд гүйцэтгэх үүрэг, ач холбогдол ч мөн үндсээрээ (Ж.Наранцацралт.1998) өөрчлөгдөв.
Зах зээлийн эдийн засагт эргэлт буцалтгүй шилжсэн үеэс хотын газар ашиглалт зах зээлийн харилцаанд суурилах болж, түүнийг хотын хуучин ерөнхий төлөвлөгөө, норм дүрмээр зохицуулах боломжгүй болсоноос шилжилтийн үеийн туршид ялангуяа нийслэлийн хэмжээнд газар ашиглалт үндсэндээ ямарч хяналт, зохицуулалтгүй, эмх замбараагүй өрсөлдөөний хэлбэртэй үргэлжилсээр иржээ. Энэ нөхцөлд Монголын үндэсний мэрэгжилтнүүд анх удаа бие даан нийслэлийг 2020 он хүтэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулж, 2003 онд батлуулсан боловч Улаанбаатар хотын газар ашиглалтын төлөвлөгөө, газар бүсчилэлийн систем өнөө хир хийгдээгүй, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө тодорхойгүй байгаа зэргээс шалтгаалан шинэ ерөнхий төлөвлөгөө нь хийсвэр шинжтэй, зөвхөн барилга-архитектурын физик төлөвлөлтийн баримт бичиг болж байна. Мөн түүнчлэн нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө 2001 онд зохиогдсон ба уг төлөвлөгөөнд нийслэлийн хилийн цэсийн доторх нутаг дэвсгэрийг газрын бодлогын дараах бүсүүдэд хуваан газар ашиглалт, зохицуулалт, хадгалалт, хамгаалалтыг горимлох оролдлого хийсэн байна. Үүнд:
1. Хотжсон болон хотжилт өргөжих бүс.
2. Хүн амын социаль нөхөн сэргээлтийн бүс.
3. Хот ормын эрчимт ХАА-н бүс.
4. Хот орчмын уламжлалт буюу эрчимгүй ХАА-н бүс
5. Байгалийн хязгаарлалтын бүс
6. Байгалийн ховор үзэсгэлэнт ландшафтыг хадгалан үлдээх бүс эдгээр болно.
Энэ төлөвлөгөөнд хотжсон ба хотжилт өргөжих бүсийн тэг гортигийг төлөвлөж хот гадагш эмх замбараагүй тэлэхийг хязгаарлах, хотын газар ашиглалтын нягтралыг нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг дурьдсан боловч хотын газар ашиглалтын ангилал функцианаль бүсчлэл нь хотын ерөнхий төлөвлөгөөгөөр зохицуулагдана гэж үзэж уг асуудлыг орхигдуулсан байна. Харин Улаанбаатар хотын эргэн тойронд харилцан адилгүй зайд алслагдан байрших жижиг хот суурингуудыг хооронд нь ногоон бүсээр зааглан хотын ногоон бүсэд щинээр газар ашиглалтыг хязгаарлах зэрэг саналуудыг тусгасан нь олзуурхууштай юм.
Нөгөө талаар газрын тухай, газрын төлбөрийн тухай, газар өмчлүүлэх тухай, хот байгуулалт төлөвлөлтийн тухай зэрэг Монгол улсын хуулиуд батлагдан мөрдөгдөж байгаа боловч эдгээрт хотын газар ашиглалтын ангилал, бүсчилэлийн талаар үндсэндээ ямарч заалт байхгүй байгаа нь хотын газар ашиглалтын эрхзүйн орчин бүрдээгүйг гэрчилнэ.
Орчин цагт газар ашиглалтын үүргийн (функциональ) бүсчлэл нь тодорхой эрх зүйн орчны дэмжлэгтэйгээр газар ашиглалт, газрын харилцааг зохицуулдаг газрын менежментийн системчлэгдсэн арга хэрэглүүр болжээ.
Газар ашиглалтын үүргийн (функциональ) бүсчлэл нь эрх зүйн орчноор баталгаажсанаар хотын газрын харилцаанд дараах ач холбогдолтой үр дүнг бий болгох боломжтой. Үүнд:
• Экологийн хувьд хохиролгүй, байгаль орчны нөөц бололцоонд түшиглэсэн болон хамгаалсан газар ашиглалтыг бий болгоно
• Зохистой газар ашиглалтын чиг үүргийг дэмжих, хөгжүүлэх, газар ашиглалтын зориулалт, чиг үүргийг тогтоох, түүний зохистой зориулалтад нийцэж байгаа газар ашиглалтын хэв шинжүүдийг баталгаажуулна
• Хүн амын өнөөгийн болон ирээдүйн шаардлага, эрэлт хэрэгцээ, таашаалд нийцсэн газар ашиглалтын хэв шинжүүдийг зориулалтын бүсэд нь хуваарьлан төрөлжүүлэх
• Хотын оршин суугчдын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт хэрэгцээг хангах боломж бүхий газар ашиглалтыг агуулсан объектуудыг оновчтой байршуулах;
• Хотын дотоод бүтцийг эмх цэгцтэй хөгжих бололцоогоор хангах;
• Хотын оршин суугчдын амралт зугаалгын болон эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж хот дотор байгаль, экологийн зохист орчныг бүрдүүлэх, ая тухтай ажиллаж амьдрах зам, талбайг бий болгох;
• Газар өмчлөгч, эзэмшигчдэд газраа ашиглах, төлөвлөхөд нь зориулж, одоогийнхоос илүү өргөн боломж, сонголт олгох;
• Барилгажилтын хүрээнд газар эзэмшигчид өөрийн газартаа хэрэгжүүлж болохуйц ашиглалтын тодорхой цогц дүрэм, журмыг урьдчилан бий болгох;
• Зэрэгцэн орших боломжгүй ашиглалт болон төлөвлөлтийг зориулалтын бус газар байршуулахгүй байхыг баталгаажуулснаар нийгмийн эрх ашгийг хамгаалах;
• Газрыг үр ашигтай ашиглах хэм хэмжээг баталгаажуулж, оновчтой төлөвлөлтийг дэмжсэнээр нийгмийн эрх ашгийг дэмжих;
• Соёлын өвийг хадгалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх үүднээс хотын түүх, соёлын холбогдолтой газрууд, хөшөө болон бусад байгууламжийг хадгалан хамгаалах;
• Тухайн хотын ерөнхий чиг үүргийг тодотгох ба цаашид төрөлжүүлэх хөгжүүлэх, хэрэв зохистой нөхцөл үүссэн бол түүнийг цаашид тэр хэвээр байлгах зэрэг маш
олон талын ач холбогдолтой юм.
Газар ашиглалтын бүсчлэлийг эрх зүйн орчноор баталгаажуулаад зогсохгүй, үйл ажиллагааг нь бүрэн зохицуулах байгууллага байх нь илүү үр дүнтэй байдаг байна. Зарим тохиолдолд тусгайлан эрх олгогдсон “бүсчлэлийн хороо, комисс” гэх мэт байгууллагууд байхаас гадна тухайн орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд (Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэх мэт), газар, үл хөдлөх хөрөнгийн харилцааг зохицуулах мэргэжлийн байгууллагууд (Газрын Алба, Эрхийн Бүртгэлийн Алба гэх мэт) үндсэн үйл ажиллагааныхаа хавсарга байдлаар зохицуулдаг байж болно. Бүсчлэлийн зохицуулалтын үйл ажиллагааг явуулах байгууллага нь тухайн бүсчлэлийн дүрмийн хэрэгжилтийг хянах зохицуулах, орон зайн хил хязгаар болон эрх зүйн заалтанд нэмэлт өөрчлөлт оруулах, зарим онцгой тохиолдолд тусгайлсан шийдвэр гаргах эрх бүхий байгууллага байдаг байна. Гадны орнуудад ихэнхдээ хот төлөвлөлт, газрын харилцааг хариуцсан мэргэжлийн байгууллага нь газар ашиглалтын үүргийн бүсчлэлийн үйл ажиллагааг хариуцаж явуулдаг ба шаардлагатай гэж үзвэл уг харилцаг тусгайлан зохицуулах байгууллагыг байгуулдаг ажээ. Нийгэм эдийн засгийн өөрчлөлт, хөгжил нь газрын харилцааны олон төрөл хэв шинжүүдийг бий болгосоор байх бөгөөд түүнийг зохицуулах мэргэжлийн төрөлжсөн байгууллага цаашид зайлшгүй хэрэгтэй болох нь тодорхой байна.
Газар ашиглалтын үүргийн бүсчлэл нь нэг ёсондоо газрын харилцааг хялбар аргаар зохицуулах орчин үеийн шалгарсан арга хэрэглүүр болжээ. Үүргийн бүсчлэлийн журамд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй ямар ч газар ашиглалт, барилга байгууламж ашиглалт, барилга байгууламж шинээр барих, өргөтгөх, нүүлгэх, бүтэц, зориулалтыг нь өөрчлөх хориотой бөгөөд энэ нь тухайн хот суурины газрын харилцааг зохицуулж буй үйл ажиллагаа юм. Гэхдээ үүргийн бүсчлэлийг газар өмчлөгч, барилга байгууламжыг өмчлөгч нарт өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болдог нэг нөхцөл гэж үзэж болхоор байна. Учир үл хөдлөх хөрөнгийн эзэд өөрийн хувийн өмчөө хүссэн байдлаараа ашиглах боломжыг нь энэ бүсчлэлийн дүрэм, журам хязгаарладаг юм. Энэ нь хувийн эрх ашигаас илүү нийтийн эрх ашгийг илүүд үздэг өнөөгийн эрх зүйн тогтолцооны нийтлэг зохицуулалтын нэг хэлбэр юм.

Хотын оронзайн төлөвлөлтийн аспектууд
Г.Гантулга, П.Мягмарцэрэн, Б.Чинбат
Түлхүүр үгс: Хотын оронзайн төлөвлөлт, барилгажилт, чиг үүргийн бүсчлэл, оронзайн төлөвлөлтийн эрхийн хэлбэрүүд, аналоги бүтэц, динамик бүтэц, гурван хэмжээст төлөвлөлт
Оршил Дэлхий дахинд хотын оронзайн төлөвлөлтийн онол аргазүй олон төрөл чиглэлээр хөгжиж иржээ. Харин манай орны хувьд энэ асуудал дөнгөж шинээр яригдаж байгаа билээ. Иймээс өгүүлэлдээ манай орны хот төлөвлөлтөнд харгалзаж үзэх онцлог байдал, өнөөгийн хотын газар ашиглалтанд авч хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн аспектуудыг сонгон авч, товч ойлголт өгөхийг зорьсон юм. Цаашид өнөөгийн хотын орон зайн төлөвлөлтөнд тулгамдсан болон анхааралгүй орхигдуулж буй онол - арга зүйн асуудал, орон зайн хүчин зүйлсийг шинжлэх ухааны онолын судалгааны хүрээнд дэвшүүлэн судлах юм.
Судалгааны аргазүй Бид хотын орон зайн төлөвлөлтийн онол – аргазүйн судалгааны хүрээнд барилгажилт, чиг үүргийн бүсчлэл, оронзайн төлөвлөлтийн эрхийн хэлбэрүүд, аналоги бүтэц, динамик бүтэц, гурван хэмжээст төлөвлөлт гэсэн 6 үндсэн аспектыг авч үзсэн болно. Өгүүлэлд МУИС-ийн хот төлөвлөлтийн судлаач эрдэмтдийн дэвшүүлж буй дээрх аспектуудыг бусад орны энэ талаарх баримт туршлагатай уялдуулж авч үзлээСудалгааны үр дүн
1.Барилгажилт
- Барилгын гадна төрхийг өөрчлөх, өргөтгөл хийх, ашиглалтыг нь өөрчлөх
- Барилга байгууламжийг нураах эдгээр болно. Хотын оронзай дахь барилга байгууламжын өөрчлөлт (шинээр бий болох, нураах, өргөтгөх, зориулалт өөрчлөгдөх) нь дараах нөлөөлөлийг үзүүлдэг. Үүнд: - Өндрийн нөлөөлөл (дуу чимээ, нар, салхи халхлах гэх мэт) - Нийгмийн таталцал (хүн болон автомашины бөөгнөрөл) - Хөрш залгаа газар ашиглалтын харилцан нөлөөлөл (гал дамжих магадлал, дуу чимээ, утаа, ууршил) - Талбайн өөрчлөлт ( сул талбай, талбайн балансын өөрчлөлт, нийтийн эзэмшил газар гэх мэт)
1.Барилгажилт
Өнгөрсөн хугацаанд нийслэлийн газар ашиглалтын өөрчлөлтөд барилгажилтын нөлөө маш их байсан ба одоо ч адилхан байгаа билээ. Барилгажилт нь хотын газар ашиглалтын өөрчлөлтийн нэг шалтгаан болж байгаа бөгөөд барилгажилтын өөрчлөлт газар ашиглалтын өөрчлөлт хоёр хоорондоо шууд хамааралтай. Иймээс газар ашиглалт - оронзайн өөрчлөлтийг судлахын тулд барилгажилтын өөрчлөлтийг дараахь гурван хэлбэрт хувааж авч үзлээ.Үүнд:
- Шинэ барилга барих- Барилгын гадна төрхийг өөрчлөх, өргөтгөл хийх, ашиглалтыг нь өөрчлөх
- Барилга байгууламжийг нураах эдгээр болно. Хотын оронзай дахь барилга байгууламжын өөрчлөлт (шинээр бий болох, нураах, өргөтгөх, зориулалт өөрчлөгдөх) нь дараах нөлөөлөлийг үзүүлдэг. Үүнд: - Өндрийн нөлөөлөл (дуу чимээ, нар, салхи халхлах гэх мэт) - Нийгмийн таталцал (хүн болон автомашины бөөгнөрөл) - Хөрш залгаа газар ашиглалтын харилцан нөлөөлөл (гал дамжих магадлал, дуу чимээ, утаа, ууршил) - Талбайн өөрчлөлт ( сул талбай, талбайн балансын өөрчлөлт, нийтийн эзэмшил газар гэх мэт)
Барилгажилтын талаарх ойлголт нь нэг ёсондоо уг барилгыг дагалдаж үүсэх тухайн барилгын нийгмийн хамаарал* /*оршин суух, үйлчилгээний гэх мэт/ -ын тухай асуудал бөгөөд энэ нь газар ашиглалтын хэв шинж ялгаран тогтох гол үндэс суурь болно гэдэг утгаараа маш чухал юм. Эхэн үеийн газар төлөвлөлтөнд барилгажилтыг дагасан нийгмийн хамаарал нь газрын ашиглалтын бүсэд захирагдах нь бага байжээ.Гол төлөв шинээр орчиндоо нөлөө үзүүлэх хандлагатай байсан бол орчин үеийн барилгажилтын нийгмийн хамаарал нь хүн амын амьдрах орчны чанарыг харгалзан үзсэний үндсэн дээрээс тухайн газар ашиглалтад захирагдаж зорилго чиглэл нь тодорхойлогдох болсон байна.2.Чиг үүргийн бүсчлэл
Хүн амын орон зайн өөрчлөлтийн асуудал болон зах зээлийн эдийн засагт шилжсэн өөрчлөлт нь манай орны хот суурины төлөвлөлтийг шинэ түвшинд хөгжүүлэх шаардлагатай болгосон юм. Энэ асуудлыг шийдэх хамгийн тохиромжтой бөгөөд практикаар батлагдсан арга бол газрын чиг үүргийн бүсчлэл билээ. Аль ч орны жишээн дээр авч үзэхэд хотын оронзайн төлөвлөлтөнд чиг үүргийн бүсүүдийн орон зайн асуудал буюу байршлыг анхааралтайгаар авч үзэж тодорхойлох шаардлагатай байдаг байна. Харин манай орны хот төлөвлөлтөнд чиг үүргийн бүсчлэлийг хараахан авч үзээгүй байна.
Манай орны хувьд чиг үүргийн бүсчлэлийг оронзайн зүй тогтолын хувьд авч үзвэл эдийн засгийн ач холбогдол бүхий бүсүүд хотын төврүү чиглэсэн хандлагатай байхад экологийн шинж чанарыг агуулсан бүсүүдийн төвлөрөл захруугаа эрчимсэж байна.Төврүү чиглэсэн газар ашиглалт оронзайн хувьд хязгаарлагдах бөгөөд энэ нь эргээд газар ашиглалтын хөршлөлийн тогтолцоог бүрдүүлэх нөхцөл (Зураг 1) болдог.

Учир нь газар ашиглалтын идэвхитэй төвүүд оронзайн хязгаарлалтаар төвлөрөн зохион байгуулагдахаас өөр аргагүйд хүрдэгтэй холбоотой байна.Энэхүү бүсүүдийн оронзайн зохион байгуулалт болон бүсийн хэв шинжээс хамааран байршлын үнэ цэнэ (схем 3) тодорхойлогдоно.

Динамик бүтцийг дараах хүчин зүйлсийг судлаж үзсэний үндсэн дээрээс тогтоож болно. (Схем 7)

Динамик бүтцийг тодорхойлсоноор хот оронзайн төлөвлөлтийн хэрэгжилтийг хянаж, хөгжүүлэх, цаашид шинэчлэх үндэс суурийг бий болгох юм. Түүнчлэн динамик бүтэцтэй холбоотой асуудлыг богино хугацаатай төлөвлөлтийн үндсэн дээр хэрэгжүүлэх боломжтой байдгийг анхаарах хэрэгтэй. 6.Гурван хэмжээс төлөвлөлт Хотын оронзайн төлөвлөлтийн бас нэг хандлага бол гурван хэмжээст төлөвлөлт буюу барилгын стереогеометрийн төлөвлөлт юм. Энэ нь хотын хөгжил өргөөшөө биш өндрөөшөө зүй тогтолтой болох үед илүү анхаарах шаардлагатай болдог хандлага юм. Гурван хэмжээст төлөвлөлт гэдэг нь дан ганц барилгын өндрийн төлөвлөлт бус талбайн хэмжээг өндөрт харьцуулсан харьцаагаар илэрхийлэгдэх төлөвлөлт юм.
Гурван хэмжээст төлөвлөлтийг хотын оронзайн төлөвлөлтөнд авч үзэх шаардлагатай бөгөөд энэ асуудал нь эргээд хөршийн эрх, сервитутын харилцаагаар тодорхойлогдоно. Барилгын өндрийг тооцоолох нь нарны тусгал, салхины чиглэл, гал дамжих магадлал зэрэг олон асуудлыг тооцоолох үндэс суурь болдог байна.
Энэ илтгэлд дэвшүүлж буй үзэл санаа нь сүүлийн үеийн хотын оронзайн төлөвлөлтийн хэтийн хандлага бөгөөд манай орны нөхцөлд авч үзэхэд илүү тохиромжтой болгож шинэчлэгдсэн болно. Гагцхүү үүнийг хэрэгжүүлэх эрхзүйн орчин, материаллаг бааз, хүний нөөц дутмаг байгааг анхаарч үзэх асуудал бидний өмнө тулгарч байна. Иймээс цаашид энэ талаар судалгаа шинжилгээний ажил явуулахад зохих мэргэжлийн байгууллагууд анхаарлаа хандуулан, хамтран ажиллахыг бидний зүгээс хүсэж байна.
1. Чинбат.Б “Улаанбаатар хотын газар ашиглалтын шинэ ангилал, бүсчлэлийн бүтцийн талаар” /Journal of Social Science, Yol.10 No.1, College of Social Science, Soonchunghyang University /
2. J.Kaiser, R.Godschalk “Urban land Use Planning”, Сhicago.1995
3. T.Herbert, J.Thomas “Cities in space city as place”, David Fulton Publishers London., 1990
4. Philip Kivel “Land and the city (Patterns and processes of urbаn change)” London and New York. 1993
3. Оронзайн төлөвлөлтөнд анхаарч үзэх эрхийн хэлбэрүүд
Газрын харилцааны эрхүүдээс оронзайн хувьд тэр дундаа хот төлөвлөлтийн хувьд анхаарч үзэх дараах эрхүүд байдаг.Үүнд: 1. Сервитут. (лат. Servitutes praediorum). Өөрийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор бусдын өмчлөх эрхийг хязгаарлах эрх 2. Хөршийн эрх. Хөрш залгаа эд хөрөнгийг өмчлөгч болон эзэмшигч нь хуулиар тогтоосон эрх, үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх үүрэгтэй байх харилцааг хөршийн эрх гэнэ Эдгээр нь газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн оронзайн харилцан үйлчлэлтэй холбоотой аливаа асуудлуудыг зохицуулдаг эрхүүд юм. Манай орны хувьд 2002 оны Иргэний хуулиар эдгээр эрхүүдийг хуульчилан баталгаажуулж өгсөн байна.

4. Аналоги бүтэц Аналоги бүтэц нь цаг хугацааны туршид шалгаран үлдсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагыг агуулж байдаг газар ашиглалтын хэлбэрүүд юм. Аналоги бүтцийн утга, мөн чанрыг томъёолвоос зүйрлэл, хослол, ижил төстэй байдал зэрэг үгсийн хоршилоос бүрдэх юм. (Схем 4)
Өндөр хөгжилтэй орнуудын жишээнээс үзэхэд хот төлөвлөлт, дахин төлөвлөлт хийхийн өмнө энэхүү аналоги бүтцийг урьдчилан тодорхойлж тогтоосон байдаг. Ингэж аналоги бүтцийг урьдчилан тогтоох нь нийгмийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан үзэх үндэслэл болно. Ингэснээр газар харилцааны бодлого харьцангуй уян хатан болох бөгөөд энэ нь .хот төлөвлөлтийн хэрэгжилтийг тогтвортой, урт настай байлгах сонгодог арга билээ. Аналоги бүтцийг дараах хүчин зүйлсийг судлаж үзсэний үндсэн дээрээс тогтоож болох юм. (Схем 5)
5.Динамик бүтэц

5.Динамик бүтэцХот төлөвлөлтийн хамгийн их анхаарал хандуулах шаардлагатай хэсэг буюу байнга хувьсан өөрчлөгдөж байдаг талбарт энэхүү динамик бүтцийг авч үзэх шаардлагатай. Энэ нь аналоги бүтцийн адил хотын оронзайн төлөвлөлтийн шинэ хандлага юм. Динамик бүтцийг мөн дээрхийн адил томъёолвоос дараах байдалтай байна. (Схем 6)

Динамик бүтцийг дараах хүчин зүйлсийг судлаж үзсэний үндсэн дээрээс тогтоож болно. (Схем 7)

Динамик бүтцийг тодорхойлсоноор хот оронзайн төлөвлөлтийн хэрэгжилтийг хянаж, хөгжүүлэх, цаашид шинэчлэх үндэс суурийг бий болгох юм. Түүнчлэн динамик бүтэцтэй холбоотой асуудлыг богино хугацаатай төлөвлөлтийн үндсэн дээр хэрэгжүүлэх боломжтой байдгийг анхаарах хэрэгтэй. 6.Гурван хэмжээс төлөвлөлт Хотын оронзайн төлөвлөлтийн бас нэг хандлага бол гурван хэмжээст төлөвлөлт буюу барилгын стереогеометрийн төлөвлөлт юм. Энэ нь хотын хөгжил өргөөшөө биш өндрөөшөө зүй тогтолтой болох үед илүү анхаарах шаардлагатай болдог хандлага юм. Гурван хэмжээст төлөвлөлт гэдэг нь дан ганц барилгын өндрийн төлөвлөлт бус талбайн хэмжээг өндөрт харьцуулсан харьцаагаар илэрхийлэгдэх төлөвлөлт юм.
Гурван хэмжээст төлөвлөлтийг хотын оронзайн төлөвлөлтөнд авч үзэх шаардлагатай бөгөөд энэ асуудал нь эргээд хөршийн эрх, сервитутын харилцаагаар тодорхойлогдоно. Барилгын өндрийг тооцоолох нь нарны тусгал, салхины чиглэл, гал дамжих магадлал зэрэг олон асуудлыг тооцоолох үндэс суурь болдог байна.Дүгнэлт
Энэ илтгэлд дэвшүүлж буй үзэл санаа нь сүүлийн үеийн хотын оронзайн төлөвлөлтийн хэтийн хандлага бөгөөд манай орны нөхцөлд авч үзэхэд илүү тохиромжтой болгож шинэчлэгдсэн болно. Гагцхүү үүнийг хэрэгжүүлэх эрхзүйн орчин, материаллаг бааз, хүний нөөц дутмаг байгааг анхаарч үзэх асуудал бидний өмнө тулгарч байна. Иймээс цаашид энэ талаар судалгаа шинжилгээний ажил явуулахад зохих мэргэжлийн байгууллагууд анхаарлаа хандуулан, хамтран ажиллахыг бидний зүгээс хүсэж байна.
Ашигласан материал
1. Чинбат.Б “Улаанбаатар хотын газар ашиглалтын шинэ ангилал, бүсчлэлийн бүтцийн талаар” /Journal of Social Science, Yol.10 No.1, College of Social Science, Soonchunghyang University /
2. J.Kaiser, R.Godschalk “Urban land Use Planning”, Сhicago.1995
3. T.Herbert, J.Thomas “Cities in space city as place”, David Fulton Publishers London., 1990
4. Philip Kivel “Land and the city (Patterns and processes of urbаn change)” London and New York. 1993
НЭГ. ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТАЙ ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ЭРХЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ
Орон нутгийн хамгаалалттай газрын харилцаа нь нийт газрын харилцааны салшгүй хэсэг тул юуны өмнө Үндсэн хуулийн эрх зүйн зохицуулалттай байна. Монгол Улсын Үндсэн хуулинд: “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан нь энэ төрлийн харилцааны эрх зүйн эх сурвалж болдог байна. Түүнчлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3-р зүйлийн 2-т зааснаар “аймаг, нийслэл, сум, дүүрэг өөрийн нутаг дэвсгэрт байгаа тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч болно” гэж заасан нь орон нутгийн хамгаалалттай газрын харилцааг бие даан хөгжих эрх зүйн үндэсийг тавьсан байна.
Орон нутгийн хамгаалалттай газрын эрхзүйн харилцаа нь төрөөс тогтоосон буюу зөвшөөрсөн хууль зүйн хэм хэмжээний хүрээнд Монгол Улсын тусгай хамгаалалттай газрын эрх зүйн институцийн бүрдэл хэсэг болдог.
Эрх зүйн актуудаас үзвэл орон нутгийн хамгаалалттай газрын эрх зүйн зохицуулалтыг ерөнхий болон тусгай зохицуулалттай хэмээн хувааж үзэж болно. Ерөнхий зохицуулалт нь үндсэндээ улсын мэдлийн газрын хувьд нийтлэг, тусгай зохицуулалт нь зөвхөн тусгай хамгаалалттай газрын хувьд хэрэгждэг онцлог зохицуулалт байж болох юм. Тухайлбал орон нутгийн хамгаалалттай газар нь нутаг дэвсгэр, газар гэдэг утгаараа Монгол Улсын Газрын тухай хуулиар зохицуулагддаг бол хамгаалалттай нутаг дэвсгэр гэдэг талаасаа бол Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай журам зэргээр зохицуулагддаг байна. Ер нь орон нутгийн хамгаалалттай газар нь нэг талаасаа байгаль-нутаг дэвсгэрийн объект боловч нөгөө талаасаа тодорхой засаг захиргааны нэгжээр хязгаарлагдсан газар ашиглалтын нэг хэлбэр тул зохицуулалтын хувьд нилээд олон төрлийн хууль, эрх зүйн актуудыг авч үзэж болно.
Орон нутгийн хамгаалалттай газар нь аль нэг субъектийн тодорхой ашиг сонирхолд бус, харин тухайн орон нутгийн нийтийн ашиг сонирхолд үйлчилж байдаг онцлогтой. Нэгэнт нийтийн ашиг сонирхолд үйлчилж байгаа тул заавал эрх зүйн тусгай дэглэм тогтоож, нарийвчлан зохицуулах шаардлагатай байдаг. Одоогийн байдлаар манай улсад орон нутгийн хамгаалалттай газрын харилцаанд шууд хамааралтай ганц журам (Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай журам), дам хамааралтай хэдэн хууль (Монгол улсын Газрын тухай хууль, Байгаль хамгаалах тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль) зэргээр зохицуулж байна.
Эдгээр эрх зүйн актууд нь нь орон нутгийн хамгаалалттай газрын зорилго, шалгуур, ангилал, газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах, орон нутгийн хамгаалалтанд байгаа газар нутаг дээрх газар эзэмших, ашиглах харилцааг зохицуулах, санхүүжилт зэргээс гадна энэ харилцаанд оролцож буй субъектүүдийн эрх, үүргийн хэм хэмжээ, хариуцлагын системийг тодорхойлж, зохицуулж өгдөг байна.
Орон нутгийн хамгаалалттай газрын эрх зүйн харилцаа нь дараах үндэслэлүүдээр үүснэ. Үүнд:
Энэ төрлийн газрын эрх зүйн харилцааны объект нь орон нутгийн хамгаалалтанд авсан газар юм. Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах Байгаль орчны сайдын 2000 оны 07 дугаар тушаалын журмаар “Орон нутгийн хамгаалалттай газар” гэж тухайн орон нутгийн байгалийн унаган төрх , өвөрмөц тогтоц, түүх, соёлын дурсгал, амралт, аялал жуулчлалын ач холбогдол бүхий газар нутгийг хамгаалах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах зорилгоор аймаг, нийслэл, сум, дүүргийн хамгаалалтад авсан газрыг хэлдэг байна. Орон нутгийн хамгаалалттай газар нь газрын нэгдмэл сангийн ангилалаар тусгай хэрэгцээний газрын орон нутгийн тусгай хэрэгцээний газарт хамрагдах бөгөөд дотор нь засаг захиргааны нэгжээр аймаг нийслэлийн, сум дүүргийн гэж ангилна.
Орон нутгийн хамгаалалттай газар нутгийг хамгаалалтанд хамруулсан зорилго, шинж чанраар нь
Орон нутгийн хамгаалалттай газрын талбайн хэмжээ, хамгаалалтын зориулалтыг урьдчилан заах, тогтоох боломжгүй байдгаараа газрын нэгдмэл сангийн бусад ангилалуудаас ялгаатай байдаг бөгөөд энэ нь байнгын мэдээлэл, хяналтыг тухайн орон нутгийн захиргааны байгууллагаас шаардах үндэс болдог.
Хууль, тогтоомжинд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж орон нутгийн хамгаалалттай газрын харилцаанд оролцогчдыг орон нутгийн хамгаалалттай газрын эрх зүйн харилцааны субъектууд гэж ойлгож болно. Субъектүүд нь орон нутгийн хамгаалалттай газрын эрх зүйн харилцааг тодорхойлон тогтоох, үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох бөгөөд цаашид уг харилцааг төлөвшүүлэх, хөгжүүлхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.
Орон нутгийн хамгаалалттай газар нутгийг өмчлөх эрх зүйн субъект нь төр байна. Төр нь субъектийнхээ эрхийг өөрийн эрх бүхий байгууллагаар дамжуулан хэрэгжүүлнэ. Харин иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд орон нутгийн хамгаалалттай газар нутгийг эзэмшиж, ашиглах бөгөөд хуульд заасан бусад эрхийг хэрэгжүүлэх боломжтой. Иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь хууль болон гэрээнд заасан тодорхой зориулалт, болзол, хугацаатайгаар байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр газар эзэмшиж, ашиглаж болно.

- Бодитой нөхцөл байдал үүссэн тохиолдолд орон нутгийн хамгаалалтанд авч болно (Байгаль, түүх, соёлын дурсгалт зүйл эвдэрч доройтсон, орчны нөхцөл муудсан, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагатай болсон нөхцөл байдалд);
- Тодорхой нөхцөл байдлыг урьдчилан тооцож, төлөвлөсний үр дүн дээрээс орон нутгийн хамгаалалтанд авч болно (байгалийн нөөц, баялгийг зохистой ашиглах, байгалийн унаган төрх, түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалах, хамгаалах шаардлагатай нөхцөлд);
- Тодорхой нөхцөл байдлыг бий болгох, зарим үйл ажиллагааг хэрэгжүүлхийн тулд орон нутгийн хамгаалалтанд авч болно (Аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар экологийн боловсрол, хүмүүжил олгох гэх мэт).
Энэ төрлийн газрын эрх зүйн харилцааны объект нь орон нутгийн хамгаалалтанд авсан газар юм. Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах Байгаль орчны сайдын 2000 оны 07 дугаар тушаалын журмаар “Орон нутгийн хамгаалалттай газар” гэж тухайн орон нутгийн байгалийн унаган төрх , өвөрмөц тогтоц, түүх, соёлын дурсгал, амралт, аялал жуулчлалын ач холбогдол бүхий газар нутгийг хамгаалах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах зорилгоор аймаг, нийслэл, сум, дүүргийн хамгаалалтад авсан газрыг хэлдэг байна. Орон нутгийн хамгаалалттай газар нь газрын нэгдмэл сангийн ангилалаар тусгай хэрэгцээний газрын орон нутгийн тусгай хэрэгцээний газарт хамрагдах бөгөөд дотор нь засаг захиргааны нэгжээр аймаг нийслэлийн, сум дүүргийн гэж ангилна.
Орон нутгийн хамгаалалттай газар нутгийг хамгаалалтанд хамруулсан зорилго, шинж чанраар нь
- Ой, амьтан, ургамал, усны нөөц газар;
- Байгаль, түүхийн дурсгалт газар гэж ангилна.
Орон нутгийн хамгаалалттай газрын талбайн хэмжээ, хамгаалалтын зориулалтыг урьдчилан заах, тогтоох боломжгүй байдгаараа газрын нэгдмэл сангийн бусад ангилалуудаас ялгаатай байдаг бөгөөд энэ нь байнгын мэдээлэл, хяналтыг тухайн орон нутгийн захиргааны байгууллагаас шаардах үндэс болдог.
Хууль, тогтоомжинд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж орон нутгийн хамгаалалттай газрын харилцаанд оролцогчдыг орон нутгийн хамгаалалттай газрын эрх зүйн харилцааны субъектууд гэж ойлгож болно. Субъектүүд нь орон нутгийн хамгаалалттай газрын эрх зүйн харилцааг тодорхойлон тогтоох, үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох бөгөөд цаашид уг харилцааг төлөвшүүлэх, хөгжүүлхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.
Орон нутгийн хамгаалалттай газар нутгийг өмчлөх эрх зүйн субъект нь төр байна. Төр нь субъектийнхээ эрхийг өөрийн эрх бүхий байгууллагаар дамжуулан хэрэгжүүлнэ. Харин иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд орон нутгийн хамгаалалттай газар нутгийг эзэмшиж, ашиглах бөгөөд хуульд заасан бусад эрхийг хэрэгжүүлэх боломжтой. Иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь хууль болон гэрээнд заасан тодорхой зориулалт, болзол, хугацаатайгаар байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр газар эзэмшиж, ашиглаж болно.
Орон нутгийн хамгаалалттай газрын эрх зүйн харилцааны субъектүүд /хавсралтаар орсон/
2.2 Цаашид эрхзүй, менежментийн хувьд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх зөвлөмж
Монгол орны нийгэм эдийн засгийн байгууламж үндсээрээ өөрчлөгдсөнтэй холбогдон орон нутгийн хамгаалалттай газрын харилцааг зохицуулах хууль эрхзүйн акт, эрхийн нормативуудыг цоо шинээр нь боловсруулж, баталгаажуулах замаар эрхзүйн орчинг бүрдүүлж байна. Түүнийг нийгмийн хөгжлийн түвшин хэрэгцээ шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгон хөгжүүлэх хууль зүйгээр журамласан хэм хэмжээг ороннутгийн хамгаалалттай газрын харилцаанд оролцогч субъектүүдээр мөрдүүдэх, субъектүүдийн хоорондын газартай холбоотой харилцааг зохицуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх зэрэг бүлэг асуудлууд орчин үеийн газрын менежментийн эрхзүйн зохицуулалтын салбарын өмнө тулгарч байна. Газрын сангийн удирлагыг хэрэгжүүлэх ажиллагаанд орон нутгийн хамгаалалттай газар нутгийн менежментийг бие даасан салбар болгон оруулж, эрхзүйн орчныг бүрдүүлэх явдал нь газрын менежменеийн зорилтонд чухал байр эзлэх ёстой. Монгол орны нийгмийн хөгжлийн өнөөгийн түвшинд орон нутгийн хамгаалалттай газрын харилцааны эрхзүйн зохицуулалт, менежментийн хүрээнд хийгдэх үндсэн ажлуудыг доор дурдсанаар төрөлжүүлж болох байна. Үүнд:
Хэдийгээр орон нутгийн хамгаалалттай газрын харилцаанд оролцогч субъектүүдийн эрх, үүрэг хуульзүйн хүрээнд тодорхойлогдсон байгааг дээрх хүснэгтээс харж болно. Гэвч эдгээрийн хоорондын уялдаа сул байгаа байдал нь орон нутгийн хамгаалалттай газар нутгийн талаарх мэдээллийг нэгдмэл байх боломжгүй болгож байна.
Орон нутгийн хамгаалалттай газрын эрх зүйн харилцаа нь дараах үндэслэлэлээр дуусгавар болно. Үүнд:
- Орон нутгийн хамгаалалтанд авсан зорилго, шаардлага, үндэслэл хүчингүй болох, өөрчлөгдсөнөөр (Хамгаалалтанд авахад хүргэсэн үнэ цэнэтэй зүйлс устаж үгүй болох, үнэ цэнээ алдах гэх мэт );
- Тухайн газар нутгийг орон нутгийн хамгаалалтанд байлгах хугацаа дууссанаар (Тухайн орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрт заасан хугацаа);
- Тухайн газар нутаг нь Улсын тусгай хамгаалалтын сүлжээнд орсноор;
- Орон нутгийн хамгаалалтад авсан газар нутагт ашигт малтмалын онцгой ач холбогдолтой хуримтлал байгаа нь судалгаагаар илэрч, түүнийг улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийн эрх ашгийн үүднээс зайлшгүй ашиглах шаардлагатай нь мэргэжлийн шинжээчдийн дүгнэлтээр нотлогдсон тохиолдолд ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн газар нутгийг хамгаалалтаас бүрэн буюу хэсэгчилэн чөлөөлсөнөөр зэрэг тохиолдлуудад дуусгавар болно.
ХОЁР. ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ЭРХЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТАЛААРХ ЗӨВЛӨМЖ, ЦААШИД АВАХ АРГА ХЭМЖЭЭ
2.1 Орон нутгийн хамгаалалттай газрын харилцааны өнөөгийн нөхцөл байдалд тулгарч буй зөрчил, түүний эрхзүйн тайлбар
- Орон нутгийн хамгаалалтанд авсан газар нутгийн талаарх мэдээллийн системийн хөгжил муу байна. Газрын менежментэд мэдээллийн бүрдүүлэлт түүний хэрэглээний асуудал чухал байр суурь эзэлдэг. Мэдээлэлийн асуудлууд нь шинэ урган гарч буй нийгмийн хэрэгцээ шаардлага, техник технологийн дэвшилээс шалтгаалж улам бүр хөгжиж байна. Харин мэдээллийн менежмент нь хууль эрхзүйн орчины тусламжтайгаар баталгаажиж байдаг юм. Гэвч орон нутгийн хамгаалалттай газар нутгийн мэдээллийн бүрдүүлэлт нэгдмэл биш, тодорхой батлагдсан стандартгүй, хууль эрх зүйн үндэслэлгүй байна. Мэдээлэл нэгдмэл бус байдлаас болж орон нутгийн хамгаалалттай газар хоорондын хил зааг, талбай давхцах, тухайн орон нутгийн хилийн цэсээс хэтэрсэн байх, улсын тусгай хамгаалттай газартай талбайн хувьд давхцах зэрэг зөрчилүүд түгээмэл илэрч байна. Түүнчлэн хамгаалалтанд авсан тухай мэдээллийг тухайн орон нутгаас хугацаанд нь явуулдаггүй,эсвэл огт явуулдаггүй явуулсан мэдээлэл нь зурагзүйн болон албан бичгийн шаардлага хангахгүй, тодорхойгүй байдаг нь энэ талаарх мэдээллийн сан бүрдэлтэнд саад болж байна. Орон нутгийн хамгаалалтанд авсан газар нутгийн тухай мэдээллийг жирийн иргэдэд хүргэх арга хэмжээ явуулдаггүй нь иргэд санамсаргүйгээр хууль зөрчих үндэс болж байна. Түүнчлэн тухайн орон нутагт хамгаалалтанд авсан газрын нутгийн хилийн цэсийг тэмдэгжүүлэн тогтоох, нарийвчлан гаргах үйл ажиллагаа дутагдаж байна.
- Орон нутгийн хамгаалалттай газрын харилцаанд хамаарах мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа муу байна. Одоогийн байдлаар орон нутгийн хамгаалалттай газар нутгийн талаарх мэдээллийг Газрын харилцаа, геодези зурагзүйн газар газрын сангийн тоо бүртгэл гаргах, хяналт тавих зорилгоор, Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын алба хайгуулын лицензтэй талбайтай давхцуулахгүй олгох зорилгоор, Байгаль орчны яам менежментийн зүгээс хянаж, бодлого хэрэгжүүлж байх зорилгоор мэдээллийг нэгтгэдэг боловч дээрх байгууллагуудын мэдээллийн агууламж зөрөх байдал ажиглагдаж байна. Дээрх төрийн байгууллагуудад хяналт тавих, хамтарч ажиллах Төрийн бус байгууллагууд, иргэдийн уялдаа дутагдаж байгааг анхаарах хрэгтэй. Мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоо муу байгаагийн шалтгаан нь нэгдүгээрт эдгээрийг холбож өгөх асуудлыг хууль тогтоомжинд зааж өгөөгүй, хоёрдугаарт мэргэжилтэн албан хаагчдын энэ талын мэдлэг, мэдээлэл, мэргэжлийн ур чадвар, хувийн идэвх санаачлага муу, гуравдугаарт захиргааны болон хяналт, хариуцлагын тогтолцоо сул байх зэрэгтэй шууд холбоотой.
- Орон нутгийн хамгаалалттай газрын харилцааны эрх зүйн орчны хөгжил сул байна. Орон нутгийн хамгаалалттай газрын харилцааг зохицуулсан хууль, тогтоомжийг төр, иргэн, аж ахуйн нэгж байгууллагаар сахиулах нь тусгай хамгаалалттай газар нутгийн эрх зүйн харилцааны төлөвшилтөнд чухал байр суурь эзэлдэг. Гэвч энэхүү харилцааг зохицуулж буй хууль, тогтоомжийн уялдаа, эрх үүргийн зохицуулалт, нэр томъёоны тайлбар зэрэг нь хангалтгүй байгаа нь хууль эрх зүйн хэрэгжилтэнд муугаар нөлөөлж байна. Түүнчлэн энэхүү харилцааг зохицуулж буй хууль, тогтоомжуудад аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурал зэрэг төр, захиргааны субъектүүдийн эрх үүргийг дэлгэрэнгүй тусгадаг боловч орон нутгийн хамгаалалттай газар нутаг дахь иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, хамгаалттай газрын нэгдсэн мэдээллийн сан, түүний стандарт, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, мэргэжилтэн албан хаагчдын сургалт зэрэг асуудлыг огт дурьдаагүй орхигдуулсан нь дэлхий нийтийн жишгээс хоцорч явааг харуулж байна.
- Орон нутгийн хамгаалалттай газар нутгийг цаашид хөгжүүлэх эдийн засгийн хөшүүрэг дутагдаж байна. Аль ч орны жишээн дээрээс үзэхэд аливаа асуудлыг тодорхой эдийн засгийн хөшүүрэггүйгээр шийдсэн байх нь үгүй. Манай улсын хувьд аливаа асуудлыг эдийн засгийн хөшүүрэггүй хоосон хууль, тогтоомж, захиргааны албадлага, шаардлагаар шийдэхийг оролддог томоохон дутагдалтай. Одоогийн байдлаар орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар орон нутгийн хамгаалалттай газрын эдийн засгийн асуудлыг шийдэх боломжтой юм. Тодорхой хэмжээний мөнгөн урамшуулалын үндсэн дээр иргэдийн оролцоотойгоор орон нутгийн байгаль, түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах, хянах хэрэгцээ, шаардлага өнөөгийн нийгэмд дутагдаж байна. Түүнчлэн энэ талын нэгдсэн мэдээллийн систем бий болгоход ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө, шаардлагатай байдаг. Одоогоор төр засгаас энэ тал дээр анхаарч, авч хэрэгжүүлж байгаа томоохон, дорвитой ажил алга байна.
2.2 Цаашид эрхзүй, менежментийн хувьд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх зөвлөмж
Монгол орны нийгэм эдийн засгийн байгууламж үндсээрээ өөрчлөгдсөнтэй холбогдон орон нутгийн хамгаалалттай газрын харилцааг зохицуулах хууль эрхзүйн акт, эрхийн нормативуудыг цоо шинээр нь боловсруулж, баталгаажуулах замаар эрхзүйн орчинг бүрдүүлж байна. Түүнийг нийгмийн хөгжлийн түвшин хэрэгцээ шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгон хөгжүүлэх хууль зүйгээр журамласан хэм хэмжээг ороннутгийн хамгаалалттай газрын харилцаанд оролцогч субъектүүдээр мөрдүүдэх, субъектүүдийн хоорондын газартай холбоотой харилцааг зохицуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх зэрэг бүлэг асуудлууд орчин үеийн газрын менежментийн эрхзүйн зохицуулалтын салбарын өмнө тулгарч байна. Газрын сангийн удирлагыг хэрэгжүүлэх ажиллагаанд орон нутгийн хамгаалалттай газар нутгийн менежментийг бие даасан салбар болгон оруулж, эрхзүйн орчныг бүрдүүлэх явдал нь газрын менежменеийн зорилтонд чухал байр эзлэх ёстой. Монгол орны нийгмийн хөгжлийн өнөөгийн түвшинд орон нутгийн хамгаалалттай газрын харилцааны эрхзүйн зохицуулалт, менежментийн хүрээнд хийгдэх үндсэн ажлуудыг доор дурдсанаар төрөлжүүлж болох байна. Үүнд:
- Орон нутгийн хамгаалалт бүхий газрын харилцааг зохион байгуулж хэрэгжүүлэх мэргэжлийн удирдлагаар хангахад төрийн захиргааны зохих байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, засаг дарга нар эрх зүйн үндэсийг бүрдүүлж өгөх ёстой
- Орон нутгийн хамгаалалттай газрын харилцааг хөгжүүлэх менежментийн үйл ажиллагааны хүрээнд газар, ургамал, хорио цээр, эрүүл ахуй, геологи, уул уурхайн зэрэг мэргэжлийн байгууллага хяналтын чиг үүрэг биелүүлэх шаардлагатай
- Байгаль орчны улсын байцаагч, газрын алба, байгаль хамгаалагчид хяналтын тусгай чиг үүрэг хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд орон нутгийн хамгаалалттай газрын хяналтад мониторингийн сүлжээг бий болгох нь чухал. Газрын мониторинг нь газрын төлөв байдал түүний хувьсал өөрчлөлтөд байнгын ажиглалт хэмжилт, судалгаа шинжилгээ хийж, дүгнэлт гаргах, илэрсэн сөрөг өөрчлөлтийг тооцох, арилгах арга хэмжээ боловсруулах үйл ажиллагаа хамаардаг
- Орон нутгийн хамгаалалттай газрыг зохистой ашиглах, хамгаалахад газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх явдал чухал байдаг. Үүнийг тухайн хамгаалалттай газар нутагт газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага 5 жилд нэг удаа заавал хийлгэх ёстой
- Мэдээллийн нэгдсэн стандарттай, мэдээллийг хариуцах мэргэжлийн нэг байгууллагатай байх шаардлагатай. Хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэхэд стандарт, норматив чухал ач холбогдолтой
- Орон нутгийн хамгаалалттай газрын талаархи төрийн хяналт нь олон нийтийн хяналттай хослон хэрэгждэг байх, үүний эдийн засгийн хөшүүргийг тухайн орон нутгийн удирдлага шийддэг байх шаардлагатай
- Мэргэжлийн байгууллага тэдгээрийн үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, мэргэжилтэн албан хаагчдын ур чадварыг сайжруулах зэрэгт Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага анхаарал хандуулж, арга хэмжээ зохион байгуулдаг байх шаардлагатай
Газрын менежментийн үндэсний
төвийн гүйцэтгэх захирал, МУИС-ийн
газрын менежментийн багш Г.Гантулга
homepage: http://www.mongolia-issues.tk/
e-mail: lis@num.edu.mn

Хот төлөвлөлтийн алдаатай бодлого
“Хотын газрын асуудал”, “газрын маргаан”, “газрын харилцаан дах ашиг сонирхлын зөрчил”, “авто замын бөглөрөл” зэрэг үгс аль хэдийнээ нийгмийн харилцааны өдөр тутмын шум болжээ. Энэ асуудалд хэн буруутай вэ гэвэл зөндөө олон тооны буруутанг нэрлэх биз. Газрын албад, хот төлөвлөлтийнхөн, нийслэлийн захиргаа, дүүрэг, хороодын холбогдох албан тушаалтнууд гээд л нэрлэж болно. Цаашилвал иргэд бид өөрсдөө ч буруутай болж мэдэх нь. Гэвч энэхүү асуудал одоогийн буруутнуудыг бараг төрөөгүй байхад буюу хагас зуун жилийн өмнөөс л эхэлсэн байна. Өмнөх цаг хугацааны алдаа оноог шүүн хэлэлцэж байж өнөөгийн алдаа оноог дэнслэх учиртай. Иймийн учир та бүхэнд нийслэл Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний талаарх алдаа оноотой бодлогуудын талаар өөрийн санаа бодлоо хүргэхийг зорилоо.
Анхдугаар ерөнхий төлөвлөгөө
Улаанбаатар хот үндэс сууриа 1639 онд тавьснаас хойш байнга нүүдэллэж, 1778 оноос Туул голын хөндийд суурин байдалд шилжсэн. Үүнээс хойш суурин иргэншлийн хэлбэрийн газар ашиглалт давамгайлж эхэлсэн байна. Гэвч энэ үед хотын газраа харилцаа урсгалаараа зохицуулагдаж байсан ба энэ нь цааш үргэлжилсээр 20-р зууны дунд хүртэл хот төлөвлөлтийн талаарх асуудлыг орхигдуулжээ.
Анхны шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг 1954 онд Москва хотын “Гипрагор” институтэд боловсруулсан. Энэ үед Сүхбаатарын талбайгаас арваад метрийн цаана л гэр хороололтой байсан гээд бодохоор нийслэл маань үнэхээр өөр байжээ. Анхны ерөнхий төлөвлөгөө хэд хэдэн үе шаттай явагдсан юм. Хотын анхны ерөнхий төлөвлөгөөний хэрэгжих хугацааг 20 жилээр тооцож хүн ам нь 1954-1974 оны хооронд 125 мянга хүрэхээр тооцоолсон байлаа. Энэ төлөвлөлтийн дагуу хотын төв хэсэг бага тойруу, их тойруугийн зарим хэсэг баригджээ. Гэвч 1960 онд буюу 6-хан жилийн дараа хотын хүн ам 180 мянгад хүрсэн тул ерөнхий төлөвлөгөөний дахиж шинэчлэхээс өөр аргагүйд хүрсэн юм.
Улаанбаатар хотын одоогийн авто замын сүлжээ 50 жилийн өмнөх үеийн төлөвлөлтөөр явж байгаа гэхэд хилсдэхгүй. Учир нь анхны ерөнхий төлөвлөгөөнд замыг өргөтгөх, шинээр тавих нөөц талбай муутай төлөвлөсөн юм. Гэтэл одоо авто машины тоо тэр үед тооцоолж байсанааас 110 дахин өссөн байна.
Хоёр дахь ерөнхий төлөвлөгөө
Хоёр дахь ерөнхий төлөвлөгөө нь 1961 онд батлагдсан бөгөөд хугацаа нь 20-25 жилээр, хүн ам 250 мянга байхаар тооцсон. Энэ төлөвлөлт нь өмнөх төлөвлөлтийг шинэчилэх, алдааг залруулах зорилготой байсан юм. Уг шинэчилсэн ерөнхий төлөвлөгөөг “Гипрогор” институтэд захиалан хийлгэжээ.
Энэ төлөвлөлтийн баримт бичгийг үндэслэн Туул голын хөндий дагуу 20 км урт, 6-8 км өргөнтэй, 3900 га талбайг барилгажуулсан байна. Уг ерөнхий төлөвлөгөөнд орон сууцны 19 хороолол баригдсан, нэмэлт төлөвлөлтийн дагуу гурван хороололыг үйлчилгээ, олон нийтийн барилга байгууламжтай нь иж бүрнээр нь барьсан бөгөөд орон сууцны фондыг 1960 оныхтой харьцуулахад 79%-иар нэмэгдсэн байна. Энэ нь маш сайшаалтай. Гэвч хүн ам 1975 онд 348.7 мянгад хүрсэн нь гурав дахь ерөнхий төлөвлөгөөг боловсруулах үндэслэл болжээ. Дахиад л хүн амын тооцоон дээрээ алдаж. Малчин Монголчууд хотод амьдрах хүсэлтэйг Орос ах нар анзаарсангүй бололтой. Энэхүү хоёр дахь ерөнхий төлөвлөгөө өнөөгийн хотын дүр төрх бүрэлдэх үндэсийг тавьсан юм.
Гурав дахь ерөнхий төлөвлөгөө
Гурав дахь ерөнхий төлөвлөгөөг өнөөх “Гипрогор” институт 1975 онд боловсруулж батлуулсан бөгөөд хүн амыг 2000 он гэхэд 400 мянга байхаар тооцоолж цаашид хотын хүн амын механик өсөлтийг хязгаарлах хандлагатай төлөвлөсөн. Хотруу чиглэсэн хүн амын урсгалыг сааруулах нь тухайн ерөнхий төлөвлөгөөний үндсэн үүргүүдийн нэг болдог. Гэвч Улаанбаатар хотын өмнө хийгдэж байсан ерөнхий төлөвлөлгөө бүрд хүн амын өсөлтийг буруу тооцоолжээ. Гурав дахь ерөнхий төлөвлөгөө хэрэгжих хугацаанд хүн амыг тухайн үеийнхээсээ 50-80 мянгаар нэмэгдэнэ гэсэн тооцоотой байсан юм. Гэтэл бодит амьдрал дээр нийслэлийн хүн ам 400 мянгаас 500 мянгаар буюу 2 дахин өссөн юм.
.Энэ төлөвлөгөө нь хотыг үндсэн 3 том дүүрэг, орон сууцны 21 хороололд хуваажээ. Ерөнхий төлөвлөгөөний дагуу III цахилгаан станцыг шинээр барьсаны үр дүнд олон арван орон сууц, соёл, ахуйн үйлчилгээний барилгууд баригдаж хүн амын 47.8% нь орон сууцанд амьдрах болсон байна. Гэвч Туул голын ландшафтын дагуу хүнд аж үйлдвэрийн районыг төлөвлөсөн, зонхилох салхины дээд талд гэр хорооллыг байршуулсан зэрэг нь энэ төлөвлөлтийг алдаа дутагдалтай болжээ.
Энэ төлөвлөгөөгөөр орон нутгаас нүүдэллэгчдийн урсгалыг сарниулхын тулд ойролцоо дагуул хотуудын (Налайх, Багануур гэх мэт) үйл ажиллагааг дэмжсэн ба шилжин ирэгчдэд хязгаарлалт тавьж ойролцоогоор 35 мянган шилжин ирэгсдийг хотод оруулна гэж тооцоолсон юмсанж. Гэсэн хэдий ч 100 мянга орчим хүн төлөвлөлт хэрэгжиж буй эхний хоёр жилд л хотод шилжин ирсэн байна. Энэ нь гуравдугаар еранхий төлөвлөлтийг цагаас нь өмнө шинэчлэх шаардлагыг дахин бий болгосон юм
Дөрөв дахь ерөнхий төлөвлөгөө
Хотын хүн ам нь 1986 онд 492.2 мянгад хүрч гурав дахь ерөнхий төлөвлөгөөний зарим үзүүлэлтүүд өөрчлөгдсөн учир “Гипрогор” болон “Пи-23” институтэд дөрөв дэх ерөнхий төлөвлөгөөг захиалсан юм. Энэ төлөвлөгөөний хэрэгжилт нь 2010 он хүртэл байхаар тооцжээ. Үүнийг 1986 онд боловсруулсан бөгөөд гол зорилго нь Улаанбаатар хотын хүн амын бөөгнөрлийг сааруулж хот орчмын суурин газруудад шилжүүлэн бүлэг суурьшлын системээр хөгжүүлэх асуудал байсан юм. Дөрөв дэх ерөнхий төлөвлөгөөний орон сууцны 21 хороололыг 30 болгон нэмэгдүүлж, хотын бүтцийг суурьшлын 6 том бүс, үйлдвэрийн 8 хэсэг бүст хуваан, цэнгэлдэх хүрээлэнг хотын төвийн урд хэсэгт төлөвлөсөн байна. Дөрөв дэх ерөнхий төлөвлгөө нь мөн л хотын хүн амын бөөгнөрлийг сааруулж хот орчмын суурин газруудад шилжүүлэн бүлэг суурьшлын системээр хөгжүүлэх асуудал дэвшүүлсэн боловч өмнөх төлөвлөлтөөсөө дээрдэх юм үгүй байлаа. Ингэсээр явтал 1990 он гарч төр засаг солигдсон, эдийн засаг шилжилтийн хямралд орсон тул тэр ерөнхий төлөвлөгөөтэй зууралдаж явах хүн бараг алга болж энэ асуудал нэг хэсэгтээ мартагдсан байлаа.
Тав дахь ерөнхий төлөвлөгөө
Нийслэл Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө албан ёсоор 2002 онд батлагдсан. Энэ төлөвлөгөө нь Монголчууд анх удаа өөрсдөө гар бие оролцон хийсэн төлөвлөгөө гэдгээрээ онцлог юм. Маш олон фантастик зохиомж бүхий энэ төлөвлөгөө нь зүгээр л цаасан дээр оршдог гэдгээрээ ч илүү онцлог байж мэдэх юм.
Ингэхэд бид хотын ерөнхий төлөвлөгөөг заавал биелүүлэх шаардлагатай юу? Эсвэл энэ зүгээр зөвлөмжийн чанартай төлөвлөлт юм уу?. Асуултууд шинэ шинээр гарч ирсээр байх энэ хугацаанд газрын реформ явагдсаар, ямар ч төлөвлөлтгүй байшин, барилга сүндэрлэсээр, газар үл хөдлөх өмч болсоор. Асуудал улам хэцүү болж байх шиг.
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүн ам огцом өсч, 1998 оноос 2006 оны хугацаанд хотын хүн ам жилд дунджаар 4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэхүү өсөлтийг Нийслэлийн нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн үйлчилгээний чадавхи гүйцэж чадахгүйд хүрээд байгаа билээ. Мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд батлагдаж, газар өмчлөх эрх 2005 оноос бүртгэгдэж эхэлсэн. Тиймээс газрын харьцааны шинэ хандлагад газар өмчлөх, эзэмших, ашиглах хяналтын болон газар ашиглалттай холбоотой хууль эрх зүйн удирдамж зэргийг хамруулах шаардлагатай болсон нь ажиглагдаж байна.
Түүнчлэн энэ тав дахь ерөнхий төлөвлөгөө нь дээр дурдсан хүн амын болон тээврийн хэрэгслийн огцом өсөлт, гэр хороолллын тэлэлтийг харгалзан үзээгүй улмаас тодотгол хийх шаардлагатай тулгараад байгаа билээ. Одоогийн байдлаар тодотголын ажил эхлээд байгаа бөгөөд үүний хүрээнд Японы ЖАЙКА (JICA) олон улсын байгууллагын судалгааны баг ажиллаж байгаа юм байна.
За тэгээд Нийслэл хотын маань ерөнхий төлөвлөгөөнүүдийн товч түүх нэг иймэрхүү. Уг нь гадаадын улсуудын жишээнээс үзвэл хот төлөвлөлтийг зөв явуулах нь эргээд олон зүйлд хэрэгтэй байдаг гэнэ. Сайн төлөвлөгдсөн хотын байгаль орчин, хүн ам нь эрүүл, газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээл нь тогтвортой, эдийн засаг нь өсөлтэй, нийгмийн стресс багатай түүнчлэн аливаа эрсдэлээс хамгаалагдсан байдаг гэнэ. Тэр байтугай сайн төлөвлөсөн хотын төлөвлөлтийн нэгжүүд дээр тулгуурлан татварын системээ тогтоодог, улс төрийн сонгууль хүртэл явуулдаг гэсэн шүү.

Г.Гантулга 2007 ©