Subscribe:Posts Comments

You Are Here: Home REAL ESTATE ISSUES Зах зээлийн эдийн засгийн “загатнасан газар” буюу моргейж 2-р хэсэг

Зах зээлийн эдийн засгийн “загатнасан газар” буюу моргейж
“Үл үзэгдэх солгой гар” VS моргейж
2-р хэсэг


Эдгээр үзүүлэлтүүдийн дүн эерэг гарч байгаагийн гол үндэс нь сүүлийн жилүүдэд мөнгөний бодлогын талаар Монголбанкны баримталж ирсэн бодлого юм. Эдийн засгийн үзүүлэлт өндөрссөн нь Монголбанк мөнгөний бодлогын талаар өөрийн гэсэн хэв загвартай болж Төв банкны үнэт цаасаар дамжуулан мөнгөний нийлүүлэлтийг зохицуулж байгаа болон мөнгө зээлийн агрегатууд 2000 оноос хойш маш өндөр хурдацтай өссөн орчинд Монголбанк мөнгөний нийлүүлэлтийг хатуу бодлогоор хязгаарлан барихыг урьтал болголгүй эдийн засгийг мөнгөжүүлэх, инфляцийг хязгаарлах, банк санхүүгийн зуучлалыг аль болохоор дэмжих уян хатан бодлого баримталж ирсэнтэй холбоотой юм.
Ер нь л бэлтгэгдээд байгаа нь мэдрэгдээд байна. Нийгмийн сэтгэлзүй ч тэр, эдийн засгийн үзүүлэлтүүд ч тэр бэлтгэгдээд байгаа юм байна.
Тэгэхдээ анхааруулхад энэ бол сэтгэлийн хөөрөл, хэдэн тооны үзүүлэлтэд тулгуурлан шийдэх асуудал биш. Ул суурьтай сайн бодолцох хэрэгтэй. Эрсдэлийг тооцоолох хэрэгтэй. Яагаад өнөөдөр Моргейжийн зээлийг өндөр түвшинд хөгжүүлж ирсэн Америкт хямрал гараад байна вэ? судлах хэрэгтэй. Манай оронд цалин бага, тэгтэл зээлийн хүү өндөр, зээлийн хугацаа богино байна. Зээл олгож буй барилгууд чанаргүй байна. Ажилгүйдэл, ядуурал их байна. Ажлын байр баттай амьжиргааны эх үүсвэрийг хангаж чадахгүйгээс үүдэлтэй нийгмийн хямрал үргэлжилсээр… Сэтгэл нь хоёрдсон, нэмэлт орлого хайсан төрийн албан хаагчид, гадагшаа гарч хурдан мөнгөжих гэсэн залуус, эрх мэдэл, албан тушаал булаацалдсан дарга нараас бүрдсэн сэтгэхүй нь төлөвшөөгүй нийгэм бүрэлджээ. Өнгөрсөн үеийн алдаануудаа давтах гээгүй юм бол эдгээр асуудлыг анхаарч үзэх чухал юм.
“Зах зээл” хэмээх томъёлолыг үг үгээр нь салгаж ухваас. Нэг нь “зах” буюу арилжаа наймааны хүрээ харин нөгөө “зээл” буюу өгөх, авахын ухаан гэсэн ер нь л учир утгатай нэр, томъёо ажээ. Харин “зах зээл” бүтнээр ойлговоос их олон утгаар тайлбарлагдах нь бий. Ерөнхийдөө зах зээл нь таваар болон мөнгөний харилцааг зохицуулдаг эдийн засгийн хүрээ юм. Зах зээл нь худалдан авагч, худалдаалагчийн бараа болон үйлчилгээний арилжааг хамгаалж байдаг. Хамгийн гол нь чөлөөт өрсөлдөөн дээр тулгуурладаг бөгөөд сайн дурын шинжтэй, субъектүүд нь зах зээлийн харилцаанд албадлагаар оролцдоггүй. Энэ нь зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг илэрхийлж байдаг. Хэдийгээр зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг үнийн хөөрөгдөлийг хязгаарлах, зах зээлийн жинхэнэ үнийг толорхойлж гаргаж ирэх чиг үүрэгтэй боловч орон сууц, газар ер нь л үл хөдлөх хөрөнгийн үнэ ханш цаг хугацааны турш өсч байдаг онцлогтой ажээ. Энэ нь үл хөдлөх хөрөнгийн удаан эдэлгээнээс гадна хязгаарлагдмал нийлүүлэлт, байнга өсөн нэмэгдэж байдаг эрэлттэй холбоотой нь ойлгомжтой.
Алдарт Адам Смит тэртээд зах зээлийн өөрөө өөрийгөө зохицуулах механизмыг “үл үзэгдэх гар” хэмээн томъёолсон бөгөөд энэ талаарх ач холбогдолыг маш дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Харин тэгтэл манай оронд энэ “үл үзэгдэх гар” арай өөр байгаад байгаа нь анзаарагдах юм. Магадгүй энэ “солгой гар” байж мэднэ. Тэгээд л өнөөдөр зах зээл дээр тэгш бус өрсөлдөөн газар авсан бололтой. Учир нь Монголын эдийн засагт чухал байр эзэлдэг салбарууд “монополь” тогтолцоотой болжээ. Үнэхээр авахгүй бол болохгүй гэдгийг нь мэдсэн юм чинь тэгж монопольдохоос өөр яахав. Угаасаа бизнесийн салбар дахь ашгийн хойноос хөөцөлдөх сонирхлыг буруутгах аргагүй. Инфляцийн хувийг ихэсгэхэд голлох нөлөө үзүүлдэг бензин шатахууныг сана л даа. ОХУ-ийн нефтийн бүтээгдэхүүн экспортлогчид шатахууны үнийг нэмэхэд л манайд үнэ шууд нэмэгдэнэ. Бензин тосгүй бүтдэг ажил байхгүй болсон өнөө үед бүх юмний үнэ дагаад өснө. Өөр газраас авъя гэхээр хоёрхон хөрштэй гэдгийг нь мэдсэн Хятадууд бас үнийн бодлогоор бооно. Арай ойрхон хөрш (манай улсын хилийн цэснээс 45 км л зайтай гэнэ) Казакстанчууд нь болхоороо “адилхан хөгжих гэж явцгааж байж нэгнийгээ холгоод яахвээ” гэцгээнэ. За ингээд арга тасарсан манайхан бараг Ирак, Саудын Арабаас онгоцоор нефть зөөх шахна. Тэглээ гээд ч тэр онгоц нь ч хаана байгаа юм. Ингээд өнөөх л Оросоосоо авах үлдлээ. За тэгэхээр нефтийн салбарт Орос манайдаа л монополь нь юм байна. Энэ бол бидний ярих үндсэн сэдэв биш тул ингэсгээд өндөрлъе (харин монополийн тухай ойлголтой болсон байх). Харин одоо орон сууцны салбар дахь үнийн хөөрөгдөлийн талаар эргэж ярицгаая. “Байр”-ны үнэ тэнгэрт хадаж, цалингийн ханш газраар мөлхөж байгааг би дээр дурьдсан. Уг нь ганц ширхэг орон сууцны барилга барьдаг компани монопольдоод байгаа юм биш л дээ. Маш олон компани байгаа боловч салбарынхаа хэмжээнд хэтэрхий их үнийн эрх чөлөөг эдэлсэн явж байгааг нь хэлж байгаа юм. Гэхдээ дэлхий нийтийн жишигтэй харьцуулвал орон сууцны үнэ манайд бага байгаа боловч цалингийн ханш дэлхий нийтийн жишгээс бүүр бага байгааг санах хэрэгтэй. Сүүлийн үеийн статистик мэдээгээр бол орон сууцны үнийн өсөлт, цалингийн өсөлтийг харьцуулж үзвээс маш зөрүүтэй прогрес харагдана. Мэдээж аль аль нь өссөн л дөө. Гэхдээ аль нь илүү өсөж вэ гэдэг нь сонин. Орон сууцны үнэ өсөөд байгаагийн шалтгаан нь 1-рт орон сууцны эрэлт хэрэгцээ нэмэгдсэн, 2-рт барилгын материал, бензин шатахууны үнэ нэмэгдсэн, 3-рт орон сууцны зах зээл дээр зохион байгуулалттай “ченж”-үүд бий болсон гээд шалтгаануудыг тоочвол их бий.
Г.Гантулга 2007
үргэлжлэл бий....

0 comments

Post a Comment