Зах зээлийн эдийн засгийн “загатнасан газар” буюу моргейж
“Vл vзэгдэх солгой гар” VS моргейж
3-р буюу төгсгөлийн хэсэг
“Vл vзэгдэх солгой гар” VS моргейж
3-р буюу төгсгөлийн хэсэг
Аливаа зах зээл нь өмчлөх эрхийг хялбархан тогтоох, бусдад шилжүүлж болох бүтээгдэхүүний хувьд оршин тогтнож үйл ажиллагаагаа явуулдаг. Зах зээл өөрөө таваарын солилцооны хөгжингүй систем бөгөөд өөр хоорондоо холбоотой зах зээлүүдийн тогтоц хэлбэрээр илэрч, үйлдвэрлэлийн замбараагүй урсгал хөгжлийн нөхцөлд үйлдвэрлэлийн газрын үйл ажиллагааг хангаж байдаг.
Орон сууцны зах зээлийн таваар нь орон сууц өөрөө юм. Орон сууц нь зах зээлийн эдийн засагт хөрөнгийн хамгийн том баталгаа болдог. Өндөр хөгжилтэй орнуудын дундаж гэр бүлийн нийт хөрөнгийн 70-80 хувийг эзэмшиж байгаа орон сууц нь эзэлж байдаг. Үл хөдлөх хөрөнгөнд оруулсан хөрөнгө оруулалт үнэ цэнээ алдахгүйгээр үл барам жил бүр үнэ ханш нь өсч байдаг. Сүүлийн жилүүдэд манай улсад дунджаар орон сууцны зах зээлийн үнэлгээ жилд дунджаар 3 - 5 сая төгрөгөөр өслөө. 2007 оны зуны байдлаар бол 2 өрөө байр 19 -р хороололд 30 саяаас дээш, 15, 13, Сансар хороолол орчимд 28 – 30 сая орчим, 3,4 хороололд мөн 30 саяас буухааргүй байна. Нэг өрөө байр 19, 1, төмөр замын хороололуудад 23 саяас дээш, их тойрог дотороо бол 25 сая орчимтой, цаашид өсөх хандлагатай байна. Тэгэхээр энэ үнийн өсөлтийг гүйцэж болох, цаашилбал бүр өөртөө ашигтайгаар эргүүлж болох арга бол моргейжийн зээл юм. Угаасаа өөр сонголт ч алга. Ашигтайгаар эргүүлнэ гэдэг маань юу гэсэн үг вэ гэвэл: Жишээлбэл, та өнөөдөр моргейжийн зээл авч 20 саяын үнэлгээтэй орон сууц худалдаж авлаа гэж бодъё. Дараа жил таны байшингийн зах зээлийн үнэлгээ 23 сая төгрөг болон өсөхөд таны шууд эзэмшилд 3 сая төгрөгийн хөрөнгө шинээр бий болно гэсэн үг юм.Түүнчлэн гадаадын жишээнээс үзвэл орон сууцны зээлд төлсөн хүүг татварын өмнөх орлогоос суутган тооцож болдог тул нийт төлөх татварын дарамтыг бууруулна. Дээрхээс харахад энэ нь давхар давхар ашиг тусаа өгөх эдийн засгийн харилцан шууд хамааралтай тогтолцоо юм.
Ямар ч л гэсэн моргейжийн зээл нь орон сууцны салбарын цаашид хөгжих гол үндэс болох нь тодорхой байна.
Ер нь моргейжийн зээл нь санхүүжилтийн бусад эх үүсвэрүүдийн дунд нэмэлт өрсөлдөөнийг бий болгодог. Зардлыг багасгаж ялангуяа тогтсон хүүтэй, хөрөнгө оруулалтын зориулалт бүхий санхүүжилтийн нийлүүлэлтийг нэмэгдүүлдэг. Хөгжиж буй орнуудад моргейжийн зээл нь ихэвчлэн санхүүжилтийн зах зээлд гарсан орон зайг нөхсөн жишээ, баримт олон бий. Моргейжийн зээл нь бусад төрлийн санхүүжилтийг орлох хэмжээнд хүрсэн нь энэ салбарын хөгжлийг ямар хэмжээнд хүрсэнийг илтгэж байна. Үүнийг урт хугацааны санхүүжилт олгодогтой нь холбож ойлгож болох юм.
Манай улсын зах зээлийн эдийн засгийн механизм бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллахад урт хугацааны санхүүжилттэй зээл л дутаад байсан юм. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш Монголд зөвхөн “зах” нь байсан бол одоо “зээл” нь ирэх цаг болжээ.
Г.Гантулга 2006 ©

Нээрээ л загатнасан газар юм даа, одоо Америк энэ төрлийн зээлээс болж өвдөг сөхөрч байна даа, өнөөдөр NFP буюу ажил эрхлэлтийн статистикаас харахад энэ улсын цаашдын эдийн засаг яаж сэргэх вэ гэдэг их л толгой эргүүлэм зүйл болон, дор хаяж хоёр жилдээ бүсээ чангалах, зээлийн хүүгээ бууруулах гээд recession болох ч магадлалтай болчих юм. Яг л 1987 оны санхүүгийн хямрал гэж хуучин Fed-н ерөнхийлөгч Greenspan хэлж л байна. Economic disaster in 1987 гээд хайгаад үзээрэй бас л үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөрөгдөл энэ үед хэтэрсэнийг нь жаал cool down хийсэн юм шиг байгаа юм. Ok, унтахгүй бол 2:00АМ болж байна, амжилт ;) линкээ солилцож болох юм байна шүү