ХҮН АМЫН БОДЛОГОД ХҮЧ НЭМЭХ АРГА
“Манай улсын нийт хүн амын 54 хувийг 25 хүртлэх насны залуучууд эзэлдэг бөгөөд 2003 оны байдлаар 15-19 хүртлэх насны 263,3 мянган залуучууд байна. Эдгээр залуучууд нь 2005-2010 онд хөдөлмөрийн насанд хүрч, манай улсын орон сууцны цаашдын хэрэгцээг эрс нэмэгдүүлэхээр байна. Энэхүү эрэлтийг угтсан бодлого боловсруулах нь Засгийн газрын хэтийн зорилготой уялдаад зогсохгүй орон сууцны хангамжийн асуудлыг шийдвэрлэх нь гэр бүл болон нийгмийн тогтвортой байдалд эерэгээр нөлөөлөх болно…
… Монгол Улсын хүн амын 49,1 хувь нь 6878 мянган ам дөрвөлжин метр сууцны талбай бүхий 265,5 мянга гаруй байшин сууцанд, 50,9 хувь нь 275,6 мянга орчим гэр сууцанд тус тус амьдарч байна. Үүнээс зөвхөн 20 орчим хувь нь тохилог орон сууц буюу халаалт, халуун, хүйтэн ус, бохир усны шугам сүлжээнд холбогдсон, эрүүл ахуйн шаардлага хангасан байранд амьдарч байна.
Нэг хүнд ноогдох сууцны талбай хотод 6.7 ам дөрвөлжин метр, хөдөөд 5.6 ам дөрвөлжин метр байгаа нь манай улсын нормын жишиг хэмжээнээс 30-40 хувь, олон улсын нормын жишиг хэмжээнээс 2 дахин бага байна.
Гэр болон орон сууцны хорооллын ахуйн нөхцөлийн ялгаа хэт их, орон сууцны үнэ өндөр, иргэдийн худалдан авах чадвар сул, орон сууцны урт хугацааны зээлийн тогтвортой тогтолцоо бий болоогүй, улсын төсвийн хөрөнгө хүрэлцээгүй зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж хүн амыг орон сууцаар хангах цогц бодлого үгүйлэгдэж байна.“ гэж Монгол улсын Засгийн газрын 2005 оны 144 – р тогтоол (“40 000 орон сууц” хөтөлбөр батлах тухай) - ын 1-дүгээр хавсралтад дурьджээ.
Өнөөдөр Монгол улсын хүн амын бодлогод нөлөөлж болохуйц нэг чухал хүчин зүйл бол яах аргагүй моргейжийн зээл юм. Олон олон залуу гэр бүлүүд өөрийн гэсэн орон байргүйгээс болоод эцэг эхийн хаяа хатавчинд, айлын халаасны өрөөнд, аль эсвэл түрээсийн байшинд амьдарч байна. Магадгүй энэ байдал нь гэр бүл төлөвлөлтөд нөлөөлдөг байж болох талтай. Шууд тэгж нөлөөллөө, ингэж нөлөөллөө гэсэн тоо баримтыг бид судалгаагаар нарийвчлан тогтоож чадахгүй ч нийгмийн байдлыг харуулсан статистик тоо баримтаас ерөнхий хандлагыг ажиглаж болох юм. Манай улс хүүхдийн 100 000, гэрлэлтийн 500 000 төгрөг гэх мэт олон эдийн засгийн хөшүүргээр хүн амын бодлогоо дэмжиж байгаа боловч үнэндээ энэ нь бодит амьдралд тус дэм болж чадахгүй шахуу байгааг нуух юун. За яахав тус нэмэр боллоо гэж бодоход гэрлэсний дараа энэ 500 000 төгрөг нь нэг угаалгын машин авах л мөнгө биз. Бараг хөргөгчинд ч хүрэхгүй. Монгол мөрөөдөл болсон орон сууцтай болох санаа бол ёстой бүтэхгүй мөрөөдөл мэт. Энэ мөнгө ердөө өнөөдөр зах зээл дээр байгаа орон сууцны 1 м2 –ийн үнэнд ч хүрэхгүй. Статистик мэдээгээр бол нийслэлийн өрхийн дундаж сарын зарлага ам бүлийн тооноосоо хамаарч 120 000- 300 000 мянга (ам бүлийн гишүүдийн тоо дундаж айлд ) болж байна. Тэгтэл цалин хэд билээ бараг олдогоосоо гардаг нь их болоод явчихаж. Гэхдээ яахав төр засаг бидэнд мөнгө өгч байгаа нь сайн л хэрэг (энэ чинь сонгуулийн амлалт биелж болохыг харуулж байна). Уг нь өгнө гэсэн сэтгэл нь сайхан. Даанч цаг үе маань нэгэнт ийм байгаа болхоор одоо яая гэхэв.
Өөрийн гэсэн байр, орон сууцгүй залуу хосууд маань яаж хүүхэдтэй болох билээ. Өөрсдөө ээж, аавдаа дараа болж амьдарч байж бас дээрээс нь хүн нэмээд … ёстой бөөн ачаа. Бас хүүхэд төрүүлэх гээд жирэмсний амралтаа авсан хойгуур нь ажлын байр нь албан болон албан бусаар аль хэдийн өөр хүний гарт оччихсон байдаг. Ингээд байхаар яаж Монголын үрс маш олон болох вэ дээ.
Түүнчлэн гэр бүлийн тогтвортой байдлийг ч анхаарах хэрэгтэй. Нийслэлийн статистикийн газраас авсан тоо баримтаас үзвэл гэр бүл цуцлалт сүүлийн жилүүдэд улам ихсэх хандлагатай байна. Өмнөх жилүүдэд (1990 -2004 онуудад) нийслэлд жилдээ 3000 – 5000 гэрлэлт бүртгэгддэг байсан бөгөөд гэр бүлийн салалтын тоо тухайн жилийн гэрлэлтийн тооны 10 орчим хувийг эзэлдэг байжээ. Харин сүүлийн гурван жилийн статистикаас үзвэл жилд бүртгэгдэж байгаа гэрлэлтийн тоо төдийлэн буурсангүй (энэ мэдээж нөгөө 500 000-ын нөлөө биз) харин салалтын тоо өмнөх онуудыхаас 3 дахин өсчээ. Үүний шалтгааныг дурьдвал маш их, жишээлбэл: залуу гэр бүлийн гишүүдийн аль нэг нь харьд одож хөдөлмөр эрхлэн “байр”-ны мөнгөтэй болох гэж яваа биз. Мэдээж залуу хүн болсон хойно хилийн дээсээр зааглагдсан хоёрын маань аль нэг алдаж эндээ биз. Энэ бол гэр бүл салалтын нэг шалтгаан. Тоочоод байвал зовлон их бололтой. Иймээс бэрхшээлийн талаарх асуудлаа энэ хүргээд өндөрлөе.
Хүн төрлөхтөний иргэншлийг тогтоож байдаг хамгийн жижиг нэгж бол гэр бүл. Гэтэл гэр бүл оршин тогтнох оронзайн баталгаа байхгүй байгаа нь харамсалтай. Үүнийг төрийн бодлогын түвшинд авч үзэх шаардлагатай юм. Хүн амын бодлогод хүч нэмэх арга маш олон байдаг. Гэвч өнөөдөр манай улсын нөхцөлд хэрэгжүүлж болох хамгийн тохиромжтой бөгөөд боломжтой арга бол моргейж юм.
Би дараа дараагийн бичлэгүүдээрээ моргейжийн зээлийн талаар дэлгэрэнгүй ойлголт , зөвөлгөө өгөхийг зорих болно.

Г.Гантулга 2007 ©

morgaijiin zeeliig nileen naashtai baidlaar ny tailbarlasan baina.
neg asuult baina.
usa-d 50 60 aad ond morgaijin zeeleer ard irgedee bairaar hangaj baisan. getel sayhan uuneesee bolood nileen heden bank sanhuugiin baiguullaga dampuurchihlaa. usa-iin ediin zasag ch sularchihlaa.
uund yamar huchin zuil noloolson yum bol. ene aldaag mongol uls davtahgui baih yamar arga baina ve?