Subscribe:Posts Comments

E SCHOOL

LAND ISSUES

REAL ESTATE ISSUESt

INFORMATION

07 Dec 2010

“Mongolia ITF-2010” үзэсгэлэн нээгдлээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын үндэсний төв ха...

More

MAP

03 Nov 2006

Монгол Улсын нийгэм - эдийн засгийн нутаг дэвсгэрийн зохион байгуулалт

Энэхүү зурганд Монгол улсын одоогийн ба ирээдүйд төлөвлөж буй дэд бүт...

More

БАЙГАЛЬ ОРЧИН

07 Dec 2010

“Mongolia ITF-2010” үзэсгэлэн нээгдлээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын үндэсний төв ха...

More

You Are Here: Home LEGAL ISSUES , REAL ESTATE ISSUES Хуулиудын хронологи алдаа

1990 оны ардчилсан хувьсгалын жинхэнэ оршин тогтнох үндэс нь хувийн өмч байсан юм. Хувийн өмчийг хууль эрх зүйн орчноор баталгаажуулж байж гэмээ нь сая нэг ардчилсан нийгэм үндсэн утгаараа оршин тогтнох байлаа. Үүнийг ч тухайн үеийн ардчилсан сэхээтнүүд мэдэж байсан тул 1991 онд “Өмч хувьчлалын тухай” хуулийг батлан гаргасан юм. Үнээс хойш буюу сүүлийн 20-иод жилийн турш Монголчууд үйлдвэрүүдээ бизнесийн салбарынханд, малаа малчдад, орон сууц, газраа иргэдэд гэх мэт томоохон өмч хувьчлалуудыг ээлж дараатай явуулжээ. Мөн энэ хооронд өмч хувьчлалтай холбогдох 20 гаруй хуулийг ч баталсан байна. Хууль батлах нэг хэрэг, харин хуулиудын маань уялдаа холбооны асуудал ямар байсан талаар эргэж харахад багагүй алдаа дутагдал ажиглагдаж байгааг нуух юун.

Дээр өгүүлсэнчлэн манай улс 1991 онд “Өмч хувьчлах тухай” хуулийг баталсан билээ. Гэхдээ хамгийн сонирхолтой 1992 онд өнөөгийн бүх хуулийн үндэс суурь болох анхны ардчилсан үндсэн хуулиа баталсан байдаг. Өмчөө хувьчлаад эхэлчихсэн атлаа “Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тухай” хууль нь 1997 онд батлагдаж байдаг. Өмч хөрөнгөө бүртгэж эхэлчихээд дахиад 3 жил өнгөрсөний дараагаар буюу 2000 онд “Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай” хуулиа дөнгөж баталж байх юм. Өмчийн харилцаа бий болоод 10 гаруй жил өнгөрч байгаа хирнээ ипотек, лизинг, узуфрукт гэх мэт зах зээлийн эдийн засагт зайлшгүй байдаг өмчийн харилцааны хэв шинжүүдийг 2002 оны шинэчилэн найруулсан “Иргэний хууль”-иар л сая нэг юм оруулж ирсэн байх юм.

Ингээд бодоод үзэхээр бид чинь эрх зүйн орчны гажуудалын нөлөө зай завсараар хичнээн өмч хөрөнгөө үрэн таран хийж, хичнээн иргэд, байгууллагаа хохирон үлдэж, хичнээн банкууд том том боломжуудаа алдсан бол гэхээс үнэхээр харамсалтай. Миний бодлоор Монголд явагдсан өмч хувьчлал нь цаг хугацааны хувьд үнэхээр зөв зүйтэй алхам байсан боловч эрх зүйн орчны зай завсартай байдал, энэ талаарх иргэд олон нийтийн мэдлэг, мэдээлэлгүй байдал зэрэг нь өмч хувьчлалыг жинхэнэ утгаар нь явуулах боломжийг алдагдуулсан байна.


1 comments

  1. Anonymous says:

    Как говорилось на Seexi.net Я живу с парнем 4 года... привычка уже наверное... :( Понравился на работе как друг один колега, общались по дружески и вот он начал встречаться с моей подругой. Во мне взыграла какая то ревность :( Не могу не думать про него :( Подскажите, как освежить чувства к человеку с коим живу, так как он родной человек а в голову влез другой :(

Post a Comment
© 2010 Simplex Newsportal · Subscribe:PostsComments · Designed by Daily News ·With the help of Accommodation in Kiev,China Wedding Dresses ,Email Marketing Software ,Free iphone 4