Моргейжийн PR-тай улс төр
2-р хэсэг
2-р хэсэг
үргэлжлэл нь өмнөх дугаарт....
Одоо эргээд нөгөө “40 000 орон сууц” хөтөлбөрлүүгээ оръё. Энэ хөтөлбөр, моргейжийн асуудлыг тойроод хар, цагаан PR зөндөө.Олон олон хөдөлгөөн, эрдэмтэн судлаачид, гадаад дотоодод мэргэжил дээшлүүлсэн түшмэдүүд бүгд л сонин хэвлэл, радио, телевизээр янз бүрээр ярьж гарлаа. Тэр битгий хэл “Цалингаараа авна” зэрэг орон сууцны шинэ хөтөлбөр хүртэл бий болжээ. Энэ хөтөлбөр нь мөн л шинэ орон сууц барьж 30 000 орчим айлыг моргейжийн зээлд хамруулна гэх юм. Улс төрийн оролцоо байхгүйгээрээ давуу талтай гэж байх юм.
Ер нь ард иргэдэд бол хэн хийж байгаа нь хамаагүй гол нь болж бүтэж байвал сайн хэрэг. Тэгвэл улс төрийн оролцооны талаар яагаад хар PR их байна вэ? Хамгийн гол нь төрийн оролцоог муулаад байгаа шалтгаан нь нийгмийн хэрэгцээ шаардлагад дээр тулгуурлаж хоосон амлалтууд өгч, ард түмнийг хууран мэхлэхвий гэсэн хардалт юм. Энэ нь ч бас үндэслэлтэй. Анх моргейжийн зээлийг, орон сууцны хөтөлбөртэй нь хамт амласнаас хойш энэ асуудал амьдрал дээр хэрэгжихгүй 3 жил боллоо. Хүмүүс эхэндээ тэр моргейж гээчийг ойлгоогүй хэдий ч ямар ч гэсэн хямд үнэтэй олон тооны орон сууц баригдах нь гэж бодож. Тэр шинээр баригдах 40 000 орон сууцыг яг л өөрсдөө авах юм шиг хүлээж буй 160 000 гаруй өрхүүд буюу 700 мянга гаран иргэд хүлээсээр, телевизийн мэдээ, шууд ярилцлага, зочны цаг гэх мэт нэвтрүүлгүүдийг амдсаар, өдөр тутмын сонингуудын гарчигаар хэсүүчилсээр 3 жилийг өнгөрөөжээ. Хүлээгчдийн зарим нэг хэсэг нь хүлээх зуураа мөнгөө ихэсгэж л байя (амьхандаа гүйлгээ ухаан гаргаж байгаа нь тэр) хэмээн санаад цуглуулсан цөөхөн хэдэн юмаа өнөөх “гайтай” хадгаламж зээлийн хоршоодод “хулхидуулж” сэтгэл санаа болон эрүүл мэнд , эд хөрөнгөөрөө хохиржээ. Зарим нэг хэсэг нь хүлээхээс залхаж бас итгэл алдарсандаа ч юмуу харийн улсыг зорьж мөнгө цуглуулхаар арав хорин мянгаараа Солонгос явах гэж дугаарлан зогсох болжээ. Тэндэхийн цалин энд амьдрахад хүрдэг болхоор энэнд буруу байхгүй. Ингэж бодож басчгүй гар хумхин суухаас татгалзаж байгаа залуусыг ямар хорилтой нь биш. Ёстой л нэг хөлтэй нь хөлхөж, хөлгүй мөлхөж байхад өнөөх дарга, түшмэдүүд маань Моргейжийг судалсаар, болоогүй байна, эрхзүйн орчин, энэ тэр бүрэлдээгүй байна гэж хүлээлгэсээр. Бас ч болоогүй “төрөөгүй хүүхдэд төмөр өлгий” гэгчээр барьцааны үнэт цаас,хоёрдох зах зээл гэх мэтийг ярьж эхэллээ. За тэгээд төрийн төлөө боож үхсэн огтоны хохь болдог тул боогоод үхчилгүй хүлээж л байхаас. Ямар ч гэсэн сайн мэдээ дуулгах дараагийн сонгууль айсуй.
***
1990 он гарсанаас хойш одоо 17 жил өнгөрчээ. Энэ хугацаанд ардчилал бидэнд юу өгсөн юм бэ. Бодож үзлээ. Сонгуулийг ардчилсан болгож, шашин шүтлэг чөлөөтэй бөгөөд шүтэх, эс шүтэх нь бидний хэрэг болжээ. ДНБ – ны 80 –аад хувийг хувийн сектор үйлдвэрлэж байна. Малчдад малыг нь, орон сууцыг нь оршин суугчдад нь, газрыг гэр хорооллынхонд тус тус үнэ төлбөргүйгээр өгчээ. Одоо ч үргэлжилж байна. Ёстой нээрээ өмчтэй байж гэмээ нь хүний эрх, эрх чөлөө хэрэгждэг энэ нийгмийг яалтай нь билээ. Одоо харин “Моргейж Монголд жинхэнэ утгаараа айлчлах цаг иржээ”.
Г.Гантулга 2007 copyright
![](http://www.blogger.com/img/icon18_edit_allbkg.gif)
0 comments