Subscribe:Posts Comments

E SCHOOL

LAND ISSUES

REAL ESTATE ISSUESt

INFORMATION

07 Dec 2010

“Mongolia ITF-2010” үзэсгэлэн нээгдлээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын үндэсний төв ха...

More

MAP

03 Nov 2006

Монгол Улсын нийгэм - эдийн засгийн нутаг дэвсгэрийн зохион байгуулалт

Энэхүү зурганд Монгол улсын одоогийн ба ирээдүйд төлөвлөж буй дэд бүт...

More

БАЙГАЛЬ ОРЧИН

07 Dec 2010

“Mongolia ITF-2010” үзэсгэлэн нээгдлээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын үндэсний төв ха...

More

You Are Here: Home REAL ESTATE ISSUES Америк иргэн бүр 170 мянган ам.долларын өртэй

Дэлхийн хөрөнгийн зах зээлийг ипотекийн хямрал сандаргаж эхэлсэн энэ үед АНУ-ын ерөнхий санхүүч Дэвид Уокер улс орны төсвийн бодлогыг хурцаар шүүмжилж, эдийн засгийн Хэтийн төлөв байдлын талаар олныг түгшээсэн илтгэл тавилаа. “Ёс суртахуун, улс төрийн соёлын доройтол, хилийн чанадад хэрээс хэтэрсэн цэрэг зэвсэг байршуулсан, төв Засгийн газрын хариуцлагагүй төсвийн бодлого зэрэг шалтгаанаас болж Ромын эзэнт гүрэн мөхсөн. Энэ бүх шинж өдгөө АНУ-ын эдийн засаг, улс төрийн бодлогод бүрэлдээд байна” хэмээн Дэвид Уокер илтгэлдээ дурджээ.

15 жилийн хугацаагаар сонгогдож АНУ-ын эдийн засгийн хэтийн төлөвийг танадах үүрэгтэй ерөнхий санхүүчийн албан тушаалыг Дэвид Уокер 1998 оноос хойш хашиж буй. Тэрбээр энэ удаад “XXI зууны нөхцөлд тохирсон Засгийн газрын бодлогын өөрчлөлт”, “АНУ-ын санхүүгийн өнөөгийн байдал, төсвийн ирээдүй” гэсэн хоёр илтгэл бэлтгэн Цагаан ордныхонд өргөн бариад байна.

Уг баримт бичгүүдийн үндсэн санаа, тооцооноос танилцуулъя.

Нэгдүгээрт, АНУ-д ойрын жилүүдэд тэтгэврийн насныхны эзлэх хувь эрс нэмэгдсээр байх ба тэтгэвэр, халамжийн зарлага хэд дахин өснө. Энэ байдлын явц аль хэдийнэ эхэлсэн аж. 2000 онд улсын гадаад өр, тэтгэврийн зарлага нийлээд 6.9 триллион ам.доллар байсан бол 2006 онд 10.4 триллионд хүрчээ. Д.Уокерийн тооцоолсноор төсвийн ба төсвийн бус зарлага 2000 онд 132 триллион ам.доллар байсан нь зургаан жилийн дараа гурав дахин нэмэгдсэн аж. Ингэснээр АНУ-ын шууд ба шууд бус өр, зарлагын хэмжээ 50 триллион ам.доллар болсон нь ДНБ-ий (13.2 триллион CIA Factbook) хэмжээнээс дөрөв дахин давжээ. Хэрэв үүнийг хүн амын тоонд хуваавал, америк иргэн бүр 170 мянган ам.долларын өртэй гарна. ЗөвхөнJustify Full ажил эрхлэгч иргэдийн тоонд хуваавал нэг хүний өр 400 мянган ам.долларт хүрэх аж.

Хоёрдугаарт, Эрүүл мэндийн даатгал, нийгмийн хамгааллын хөтөлбөрүүд энэ оноос эхлэн төсвийн хомсдолын “зовлон” үзнэ гэж Д.Уокер танадаж байна. Энэ салбарын төсвийн хомсдолын нийт хэмжээ 2040 он гэхэд 800 тэрбум ам.доллар болох юм. Тахир дутуу, өндөр настан иргэд, гамшигт өртөгсдийн нийгмийн халамжийн даатгалын сан (OASDI) 2027 оноос мөнгөний гачигдалд орж, 2041 он гэхэд үйл ажиллагаа нь бүрэн зогсоно.

Гуравдугаарт, Ерөнхий санхүүчийн үзэж буйгаар, АНУ-ын одоогийн татвар, төсвийн бодлого маш тогтворгүй тул ямар нэгэн зүйлийг хэсэгчлэн шинэчлэх бус системийг бүхэлд нь өөрчлөх хэрэгтэй аж. Хүн ам, эрүүл мэндийн даатгалын зарлага зэрэг өсч буй хандлага төсвийн хомсдолын суурь шалтгаан болох бөгөөд эдийн засгийн бодлогын шинэчлэл даруй хийхгүй бол 2040 он хүрэхэд төсвийн зарлагыг 60 хувиар “танаж”, татварыг хоёр дахин нэмэх хэрэг гарна гэж Д.Уокер тооцоолжээ.

“Эдийн засгийн өсөлтийг хурдасгах нь тулгарсан бэрхшээлийг гэтлэхэд тус болох ч асуудлыг бүрэн шийдэхгүй. Нүүрлээд буй эдийн засгийн аюулыг давж гарахын тулд жилийн ДНБ-ий өсөлт ирэх 75 жилийн туршид хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэх ёстой болно. Гэвч энэ нь биелэшгүй зүйл юм” хэмээн ерөнхий санхүүчийн илтгэлд дурджээ.

АНУ их гүрэн хэвээрээ байгаа ч эдийн засаг, нийгмийн байдал суларч, доройтсоор байна гэж үзээд даруй шинэчлэл хийх хэрэгтэй 12 салбарыг Д.Уокер тодорхойлжээ. Тэрбээр батлан хамгаалах, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, санхүү зохицуулалт, барилга, эрүүл мэнд, гадаад харилцаа, үндэсний аюулгүй байдал, эрчим хүч, тэтгэвэр тэтгэмж, техник технологи, тээврийн салбаруудад нэгдсэн шинэ бодлого үгүйлэгдэж байна гэсэн ерөнхий дүгнэлт гаргажээ.

Б.НАРАНБААТАР

Эх сурвалж: Өнөөдөр сонин

0 comments

Post a Comment
© 2010 Simplex Newsportal · Subscribe:PostsComments · Designed by Daily News ·With the help of Accommodation in Kiev,China Wedding Dresses ,Email Marketing Software ,Free iphone 4