Subscribe:Posts Comments

E SCHOOL

LAND ISSUES

REAL ESTATE ISSUESt

INFORMATION

07 Dec 2010

“Mongolia ITF-2010” үзэсгэлэн нээгдлээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын үндэсний төв ха...

More

MAP

03 Nov 2006

Монгол Улсын нийгэм - эдийн засгийн нутаг дэвсгэрийн зохион байгуулалт

Энэхүү зурганд Монгол улсын одоогийн ба ирээдүйд төлөвлөж буй дэд бүт...

More

БАЙГАЛЬ ОРЧИН

07 Dec 2010

“Mongolia ITF-2010” үзэсгэлэн нээгдлээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын үндэсний төв ха...

More

You Are Here: Home E SCHOOL , LAND ISSUES Хотын оронзайн төлөвлөлтийн аспектууд

Хотын оронзайн төлөвлөлтийн аспектууд

Г.Гантулга, П.Мягмарцэрэн, Б.Чинбат


Түлхүүр үгс:
Хотын оронзайн төлөвлөлт, барилгажилт, чиг үүргийн бүсчлэл, оронзайн төлөвлөлтийн эрхийн хэлбэрүүд, аналоги бүтэц, динамик бүтэц, гурван хэмжээст төлөвлөлт

Оршил
Дэлхий дахинд хотын оронзайн төлөвлөлтийн онол аргазүй олон төрөл чиглэлээр хөгжиж иржээ. Харин манай орны хувьд энэ асуудал дөнгөж шинээр яригдаж байгаа билээ. Иймээс өгүүлэлдээ манай орны хот төлөвлөлтөнд харгалзаж үзэх онцлог байдал, өнөөгийн хотын газар ашиглалтанд авч хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн аспектуудыг сонгон авч, товч ойлголт өгөхийг зорьсон юм. Цаашид өнөөгийн хотын орон зайн төлөвлөлтөнд тулгамдсан болон анхааралгүй орхигдуулж буй онол - арга зүйн асуудал, орон зайн хүчин зүйлсийг шинжлэх ухааны онолын судалгааны хүрээнд дэвшүүлэн судлах юм.

Судалгааны аргазүй Бид хотын орон зайн төлөвлөлтийн онол – аргазүйн судалгааны хүрээнд барилгажилт, чиг үүргийн бүсчлэл, оронзайн төлөвлөлтийн эрхийн хэлбэрүүд, аналоги бүтэц, динамик бүтэц, гурван хэмжээст төлөвлөлт гэсэн 6 үндсэн аспектыг авч үзсэн болно. Өгүүлэлд МУИС-ийн хот төлөвлөлтийн судлаач эрдэмтдийн дэвшүүлж буй дээрх аспектуудыг бусад орны энэ талаарх баримт туршлагатай уялдуулж авч үзлээ


Судалгааны үр дүн

1.Барилгажилт
Өнгөрсөн хугацаанд нийслэлийн газар ашиглалтын өөрчлөлтөд барилгажилтын нөлөө маш их байсан ба одоо ч адилхан байгаа билээ. Барилгажилт нь хотын газар ашиглалтын өөрчлөлтийн нэг шалтгаан болж байгаа бөгөөд барилгажилтын өөрчлөлт газар ашиглалтын өөрчлөлт хоёр хоорондоо шууд хамааралтай. Иймээс газар ашиглалт - оронзайн өөрчлөлтийг судлахын тулд барилгажилтын өөрчлөлтийг дараахь гурван хэлбэрт хувааж авч үзлээ.Үүнд:
- Шинэ барилга барих
- Барилгын гадна төрхийг өөрчлөх, өргөтгөл хийх, ашиглалтыг нь өөрчлөх
- Барилга байгууламжийг нураах эдгээр болно. Хотын оронзай дахь барилга байгууламжын өөрчлөлт (шинээр бий болох, нураах, өргөтгөх, зориулалт өөрчлөгдөх) нь дараах нөлөөлөлийг үзүүлдэг. Үүнд: - Өндрийн нөлөөлөл (дуу чимээ, нар, салхи халхлах гэх мэт) - Нийгмийн таталцал (хүн болон автомашины бөөгнөрөл) - Хөрш залгаа газар ашиглалтын харилцан нөлөөлөл (гал дамжих магадлал, дуу чимээ, утаа, ууршил) - Талбайн өөрчлөлт ( сул талбай, талбайн балансын өөрчлөлт, нийтийн эзэмшил газар гэх мэт)

Барилгажилтын талаарх ойлголт нь нэг ёсондоо уг барилгыг дагалдаж үүсэх тухайн барилгын нийгмийн хамаарал* /*оршин суух, үйлчилгээний гэх мэт/ -ын тухай асуудал бөгөөд энэ нь газар ашиглалтын хэв шинж ялгаран тогтох гол үндэс суурь болно гэдэг утгаараа маш чухал юм. Эхэн үеийн газар төлөвлөлтөнд барилгажилтыг дагасан нийгмийн хамаарал нь газрын ашиглалтын бүсэд захирагдах нь бага байжээ.Гол төлөв шинээр орчиндоо нөлөө үзүүлэх хандлагатай байсан бол орчин үеийн барилгажилтын нийгмийн хамаарал нь хүн амын амьдрах орчны чанарыг харгалзан үзсэний үндсэн дээрээс тухайн газар ашиглалтад захирагдаж зорилго чиглэл нь тодорхойлогдох болсон байна.


2.Чиг үүргийн бүсчлэл
Хүн амын орон зайн өөрчлөлтийн асуудал болон зах зээлийн эдийн засагт шилжсэн өөрчлөлт нь манай орны хот суурины төлөвлөлтийг шинэ түвшинд хөгжүүлэх шаардлагатай болгосон юм. Энэ асуудлыг шийдэх хамгийн тохиромжтой бөгөөд практикаар батлагдсан арга бол газрын чиг үүргийн бүсчлэл билээ. Аль ч орны жишээн дээр авч үзэхэд хотын оронзайн төлөвлөлтөнд чиг үүргийн бүсүүдийн орон зайн асуудал буюу байршлыг анхааралтайгаар авч үзэж тодорхойлох шаардлагатай байдаг байна. Харин манай орны хот төлөвлөлтөнд чиг үүргийн бүсчлэлийг хараахан авч үзээгүй байна.
Манай орны хувьд чиг үүргийн бүсчлэлийг оронзайн зүй тогтолын хувьд авч үзвэл эдийн засгийн ач холбогдол бүхий бүсүүд хотын төврүү чиглэсэн хандлагатай байхад экологийн шинж чанарыг агуулсан бүсүүдийн төвлөрөл захруугаа эрчимсэж байна.Төврүү чиглэсэн газар ашиглалт оронзайн хувьд хязгаарлагдах бөгөөд энэ нь эргээд газар ашиглалтын хөршлөлийн тогтолцоог бүрдүүлэх нөхцөл (Зураг 1) болдог.


Учир нь газар ашиглалтын идэвхитэй төвүүд оронзайн хязгаарлалтаар төвлөрөн зохион байгуулагдахаас өөр аргагүйд хүрдэгтэй холбоотой байна.Энэхүү бүсүүдийн оронзайн зохион байгуулалт болон бүсийн хэв шинжээс хамааран байршлын үнэ цэнэ (схем 3) тодорхойлогдоно.


3. Оронзайн төлөвлөлтөнд анхаарч үзэх эрхийн хэлбэрүүд
Газрын харилцааны эрхүүдээс оронзайн хувьд тэр дундаа хот төлөвлөлтийн хувьд анхаарч үзэх дараах эрхүүд байдаг.Үүнд: 1. Сервитут. (лат. Servitutes praediorum). Өөрийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор бусдын өмчлөх эрхийг хязгаарлах эрх 2. Хөршийн эрх. Хөрш залгаа эд хөрөнгийг өмчлөгч болон эзэмшигч нь хуулиар тогтоосон эрх, үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх үүрэгтэй байх харилцааг хөршийн эрх гэнэ Эдгээр нь газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн оронзайн харилцан үйлчлэлтэй холбоотой аливаа асуудлуудыг зохицуулдаг эрхүүд юм. Манай орны хувьд 2002 оны Иргэний хуулиар эдгээр эрхүүдийг хуульчилан баталгаажуулж өгсөн байна.


4. Аналоги бүтэц Аналоги бүтэц нь цаг хугацааны туршид шалгаран үлдсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагыг агуулж байдаг газар ашиглалтын хэлбэрүүд юм. Аналоги бүтцийн утга, мөн чанрыг томъёолвоос зүйрлэл, хослол, ижил төстэй байдал зэрэг үгсийн хоршилоос бүрдэх юм. (Схем 4)


Өндөр хөгжилтэй орнуудын жишээнээс үзэхэд хот төлөвлөлт, дахин төлөвлөлт хийхийн өмнө энэхүү аналоги бүтцийг урьдчилан тодорхойлж тогтоосон байдаг. Ингэж аналоги бүтцийг урьдчилан тогтоох нь нийгмийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан үзэх үндэслэл болно. Ингэснээр газар харилцааны бодлого харьцангуй уян хатан болох бөгөөд энэ нь .хот төлөвлөлтийн хэрэгжилтийг тогтвортой, урт настай байлгах сонгодог арга билээ. Аналоги бүтцийг дараах хүчин зүйлсийг судлаж үзсэний үндсэн дээрээс тогтоож болох юм. (Схем 5)


5.Динамик бүтэц
Хот төлөвлөлтийн хамгийн их анхаарал хандуулах шаардлагатай хэсэг буюу байнга хувьсан өөрчлөгдөж байдаг талбарт энэхүү динамик бүтцийг авч үзэх шаардлагатай. Энэ нь аналоги бүтцийн адил хотын оронзайн төлөвлөлтийн шинэ хандлага юм. Динамик бүтцийг мөн дээрхийн адил томъёолвоос дараах байдалтай байна. (Схем 6)












Динамик бүтцийг дараах хүчин зүйлсийг судлаж үзсэний үндсэн дээрээс тогтоож болно. (Схем 7)



Динамик бүтцийг тодорхойлсоноор хот оронзайн төлөвлөлтийн хэрэгжилтийг хянаж, хөгжүүлэх, цаашид шинэчлэх үндэс суурийг бий болгох юм. Түүнчлэн динамик бүтэцтэй холбоотой асуудлыг богино хугацаатай төлөвлөлтийн үндсэн дээр хэрэгжүүлэх боломжтой байдгийг анхаарах хэрэгтэй. 6.Гурван хэмжээс төлөвлөлт Хотын оронзайн төлөвлөлтийн бас нэг хандлага бол гурван хэмжээст төлөвлөлт буюу барилгын стереогеометрийн төлөвлөлт юм. Энэ нь хотын хөгжил өргөөшөө биш өндрөөшөө зүй тогтолтой болох үед илүү анхаарах шаардлагатай болдог хандлага юм. Гурван хэмжээст төлөвлөлт гэдэг нь дан ганц барилгын өндрийн төлөвлөлт бус талбайн хэмжээг өндөрт харьцуулсан харьцаагаар илэрхийлэгдэх төлөвлөлт юм.

Гурван хэмжээст төлөвлөлтийг хотын оронзайн төлөвлөлтөнд авч үзэх шаардлагатай бөгөөд энэ асуудал нь эргээд хөршийн эрх, сервитутын харилцаагаар тодорхойлогдоно. Барилгын өндрийг тооцоолох нь нарны тусгал, салхины чиглэл, гал дамжих магадлал зэрэг олон асуудлыг тооцоолох үндэс суурь болдог байна.

Дүгнэлт

Энэ илтгэлд дэвшүүлж буй үзэл санаа нь сүүлийн үеийн хотын оронзайн төлөвлөлтийн хэтийн хандлага бөгөөд манай орны нөхцөлд авч үзэхэд илүү тохиромжтой болгож шинэчлэгдсэн болно. Гагцхүү үүнийг хэрэгжүүлэх эрхзүйн орчин, материаллаг бааз, хүний нөөц дутмаг байгааг анхаарч үзэх асуудал бидний өмнө тулгарч байна. Иймээс цаашид энэ талаар судалгаа шинжилгээний ажил явуулахад зохих мэргэжлийн байгууллагууд анхаарлаа хандуулан, хамтран ажиллахыг бидний зүгээс хүсэж байна.

Ашигласан материал

1. Чинбат.Б “Улаанбаатар хотын газар ашиглалтын шинэ ангилал, бүсчлэлийн бүтцийн талаар” /Journal of Social Science, Yol.10 No.1, College of Social Science, Soonchunghyang University /
2. J.Kaiser, R.Godschalk “Urban land Use Planning”, Сhicago.1995
3. T.Herbert, J.Thomas “Cities in space city as place”, David Fulton Publishers London., 1990
4. Philip Kivel “Land and the city (Patterns and processes of urbаn change)” London and New York. 1993



1 comments

  1. Anonymous says:

    аспектууд - хүчин зүйл

Post a Comment
© 2010 Simplex Newsportal · Subscribe:PostsComments · Designed by Daily News ·With the help of Accommodation in Kiev,China Wedding Dresses ,Email Marketing Software ,Free iphone 4