Subscribe:Posts Comments

E SCHOOL

LAND ISSUES

REAL ESTATE ISSUESt

INFORMATION

07 Dec 2010

“Mongolia ITF-2010” үзэсгэлэн нээгдлээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын үндэсний төв ха...

More

MAP

03 Nov 2006

Монгол Улсын нийгэм - эдийн засгийн нутаг дэвсгэрийн зохион байгуулалт

Энэхүү зурганд Монгол улсын одоогийн ба ирээдүйд төлөвлөж буй дэд бүт...

More

БАЙГАЛЬ ОРЧИН

07 Dec 2010

“Mongolia ITF-2010” үзэсгэлэн нээгдлээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын үндэсний төв ха...

More

You Are Here: Home LAND ISSUES ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТ

НЭГ. ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТАЙ ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ЭРХЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ

Орон нутгийн хамгаалалттай газрын харилцаа нь нийт газрын харилцааны салшгүй хэсэг тул юуны өмнө Үндсэн хуулийн эрх зүйн зохицуулалттай байна. Монгол Улсын Үндсэн хуулинд: “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан нь энэ төрлийн харилцааны эрх зүйн эх сурвалж болдог байна. Түүнчлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3-р зүйлийн 2-т зааснаар “аймаг, нийслэл, сум, дүүрэг өөрийн нутаг дэвсгэрт байгаа тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч болно” гэж заасан нь орон нутгийн хамгаалалттай газрын харилцааг бие даан хөгжих эрх зүйн үндэсийг тавьсан байна.

Орон нутгийн хамгаалалттай газрын эрхзүйн харилцаа нь төрөөс тогтоосон буюу зөвшөөрсөн хууль зүйн хэм хэмжээний хүрээнд Монгол Улсын тусгай хамгаалалттай газрын эрх зүйн институцийн бүрдэл хэсэг болдог.
Эрх зүйн актуудаас үзвэл орон нутгийн хамгаалалттай газрын эрх зүйн зохицуулалтыг ерөнхий болон тусгай зохицуулалттай хэмээн хувааж үзэж болно. Ерөнхий зохицуулалт нь үндсэндээ улсын мэдлийн газрын хувьд нийтлэг, тусгай зохицуулалт нь зөвхөн тусгай хамгаалалттай газрын хувьд хэрэгждэг онцлог зохицуулалт байж болох юм. Тухайлбал орон нутгийн хамгаалалттай газар нь нутаг дэвсгэр, газар гэдэг утгаараа Монгол Улсын Газрын тухай хуулиар зохицуулагддаг бол хамгаалалттай нутаг дэвсгэр гэдэг талаасаа бол Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай журам зэргээр зохицуулагддаг байна. Ер нь орон нутгийн хамгаалалттай газар нь нэг талаасаа байгаль-нутаг дэвсгэрийн объект боловч нөгөө талаасаа тодорхой засаг захиргааны нэгжээр хязгаарлагдсан газар ашиглалтын нэг хэлбэр тул зохицуулалтын хувьд нилээд олон төрлийн хууль, эрх зүйн актуудыг авч үзэж болно.

Орон нутгийн хамгаалалттай газар нь аль нэг субъектийн тодорхой ашиг сонирхолд бус, харин тухайн орон нутгийн нийтийн ашиг сонирхолд үйлчилж байдаг онцлогтой. Нэгэнт нийтийн ашиг сонирхолд үйлчилж байгаа тул заавал эрх зүйн тусгай дэглэм тогтоож, нарийвчлан зохицуулах шаардлагатай байдаг. Одоогийн байдлаар манай улсад орон нутгийн хамгаалалттай газрын харилцаанд шууд хамааралтай ганц журам (Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай журам), дам хамааралтай хэдэн хууль (Монгол улсын Газрын тухай хууль, Байгаль хамгаалах тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль) зэргээр зохицуулж байна.
Эдгээр эрх зүйн актууд нь нь орон нутгийн хамгаалалттай газрын зорилго, шалгуур, ангилал, газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах, орон нутгийн хамгаалалтанд байгаа газар нутаг дээрх газар эзэмших, ашиглах харилцааг зохицуулах, санхүүжилт зэргээс гадна энэ харилцаанд оролцож буй субъектүүдийн эрх, үүргийн хэм хэмжээ, хариуцлагын системийг тодорхойлж, зохицуулж өгдөг байна.

Орон нутгийн хамгаалалттай газрын эрх зүйн харилцаа нь дараах үндэслэлүүдээр үүснэ. Үүнд:

  1. Бодитой нөхцөл байдал үүссэн тохиолдолд орон нутгийн хамгаалалтанд авч болно (Байгаль, түүх, соёлын дурсгалт зүйл эвдэрч доройтсон, орчны нөхцөл муудсан, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагатай болсон нөхцөл байдалд);
  2. Тодорхой нөхцөл байдлыг урьдчилан тооцож, төлөвлөсний үр дүн дээрээс орон нутгийн хамгаалалтанд авч болно (байгалийн нөөц, баялгийг зохистой ашиглах, байгалийн унаган төрх, түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалах, хамгаалах шаардлагатай нөхцөлд);
  3. Тодорхой нөхцөл байдлыг бий болгох, зарим үйл ажиллагааг хэрэгжүүлхийн тулд орон нутгийн хамгаалалтанд авч болно (Аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар экологийн боловсрол, хүмүүжил олгох гэх мэт).

Энэ төрлийн газрын эрх зүйн харилцааны объект нь орон нутгийн хамгаалалтанд авсан газар юм. Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах Байгаль орчны сайдын 2000 оны 07 дугаар тушаалын журмаар “Орон нутгийн хамгаалалттай газар” гэж тухайн орон нутгийн байгалийн унаган төрх , өвөрмөц тогтоц, түүх, соёлын дурсгал, амралт, аялал жуулчлалын ач холбогдол бүхий газар нутгийг хамгаалах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах зорилгоор аймаг, нийслэл, сум, дүүргийн хамгаалалтад авсан газрыг хэлдэг байна. Орон нутгийн хамгаалалттай газар нь газрын нэгдмэл сангийн ангилалаар тусгай хэрэгцээний газрын орон нутгийн тусгай хэрэгцээний газарт хамрагдах бөгөөд дотор нь засаг захиргааны нэгжээр аймаг нийслэлийн, сум дүүргийн гэж ангилна.

Орон нутгийн хамгаалалттай газар нутгийг хамгаалалтанд хамруулсан зорилго, шинж чанраар нь
  1. Ой, амьтан, ургамал, усны нөөц газар;
  2. Байгаль, түүхийн дурсгалт газар гэж ангилна.
Түүнчлэн нөөц газрыг шаардлагатай гэж үзвэл ашиглалтын болон хамгаалалтын бүсэд хувааж болно.

Орон нутгийн хамгаалалттай газрын талбайн хэмжээ, хамгаалалтын зориулалтыг урьдчилан заах, тогтоох боломжгүй байдгаараа газрын нэгдмэл сангийн бусад ангилалуудаас ялгаатай байдаг бөгөөд энэ нь байнгын мэдээлэл, хяналтыг тухайн орон нутгийн захиргааны байгууллагаас шаардах үндэс болдог.

Хууль, тогтоомжинд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж орон нутгийн хамгаалалттай газрын харилцаанд оролцогчдыг орон нутгийн хамгаалалттай газрын эрх зүйн харилцааны субъектууд гэж ойлгож болно. Субъектүүд нь орон нутгийн хамгаалалттай газрын эрх зүйн харилцааг тодорхойлон тогтоох, үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох бөгөөд цаашид уг харилцааг төлөвшүүлэх, хөгжүүлхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.
Орон нутгийн хамгаалалттай газар нутгийг өмчлөх эрх зүйн субъект нь төр байна. Төр нь субъектийнхээ эрхийг өөрийн эрх бүхий байгууллагаар дамжуулан хэрэгжүүлнэ. Харин иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд орон нутгийн хамгаалалттай газар нутгийг эзэмшиж, ашиглах бөгөөд хуульд заасан бусад эрхийг хэрэгжүүлэх боломжтой. Иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь хууль болон гэрээнд заасан тодорхой зориулалт, болзол, хугацаатайгаар байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр газар эзэмшиж, ашиглаж болно.

Орон нутгийн хамгаалалттай газрын эрх зүйн харилцааны субъектүүд /хавсралтаар орсон/

Хэдийгээр орон нутгийн хамгаалалттай газрын харилцаанд оролцогч субъектүүдийн эрх, үүрэг хуульзүйн хүрээнд тодорхойлогдсон байгааг дээрх хүснэгтээс харж болно. Гэвч эдгээрийн хоорондын уялдаа сул байгаа байдал нь орон нутгийн хамгаалалттай газар нутгийн талаарх мэдээллийг нэгдмэл байх боломжгүй болгож байна.

Орон нутгийн хамгаалалттай газрын эрх зүйн харилцаа нь дараах үндэслэлэлээр дуусгавар болно. Үүнд:

  1. Орон нутгийн хамгаалалтанд авсан зорилго, шаардлага, үндэслэл хүчингүй болох, өөрчлөгдсөнөөр (Хамгаалалтанд авахад хүргэсэн үнэ цэнэтэй зүйлс устаж үгүй болох, үнэ цэнээ алдах гэх мэт );
  2. Тухайн газар нутгийг орон нутгийн хамгаалалтанд байлгах хугацаа дууссанаар (Тухайн орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрт заасан хугацаа);
  3. Тухайн газар нутаг нь Улсын тусгай хамгаалалтын сүлжээнд орсноор;
  4. Орон нутгийн хамгаалалтад авсан газар нутагт ашигт малтмалын онцгой ач холбогдолтой хуримтлал байгаа нь судалгаагаар илэрч, түүнийг улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийн эрх ашгийн үүднээс зайлшгүй ашиглах шаардлагатай нь мэргэжлийн шинжээчдийн дүгнэлтээр нотлогдсон тохиолдолд ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн газар нутгийг хамгаалалтаас бүрэн буюу хэсэгчилэн чөлөөлсөнөөр зэрэг тохиолдлуудад дуусгавар болно.

ХОЁР. ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ЭРХЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТАЛААРХ ЗӨВЛӨМЖ, ЦААШИД АВАХ АРГА ХЭМЖЭЭ

2.1 Орон нутгийн хамгаалалттай газрын харилцааны өнөөгийн нөхцөл байдалд тулгарч буй зөрчил, түүний эрхзүйн тайлбар
  1. Орон нутгийн хамгаалалтанд авсан газар нутгийн талаарх мэдээллийн системийн хөгжил муу байна. Газрын менежментэд мэдээллийн бүрдүүлэлт түүний хэрэглээний асуудал чухал байр суурь эзэлдэг. Мэдээлэлийн асуудлууд нь шинэ урган гарч буй нийгмийн хэрэгцээ шаардлага, техник технологийн дэвшилээс шалтгаалж улам бүр хөгжиж байна. Харин мэдээллийн менежмент нь хууль эрхзүйн орчины тусламжтайгаар баталгаажиж байдаг юм. Гэвч орон нутгийн хамгаалалттай газар нутгийн мэдээллийн бүрдүүлэлт нэгдмэл биш, тодорхой батлагдсан стандартгүй, хууль эрх зүйн үндэслэлгүй байна. Мэдээлэл нэгдмэл бус байдлаас болж орон нутгийн хамгаалалттай газар хоорондын хил зааг, талбай давхцах, тухайн орон нутгийн хилийн цэсээс хэтэрсэн байх, улсын тусгай хамгаалттай газартай талбайн хувьд давхцах зэрэг зөрчилүүд түгээмэл илэрч байна. Түүнчлэн хамгаалалтанд авсан тухай мэдээллийг тухайн орон нутгаас хугацаанд нь явуулдаггүй,эсвэл огт явуулдаггүй явуулсан мэдээлэл нь зурагзүйн болон албан бичгийн шаардлага хангахгүй, тодорхойгүй байдаг нь энэ талаарх мэдээллийн сан бүрдэлтэнд саад болж байна. Орон нутгийн хамгаалалтанд авсан газар нутгийн тухай мэдээллийг жирийн иргэдэд хүргэх арга хэмжээ явуулдаггүй нь иргэд санамсаргүйгээр хууль зөрчих үндэс болж байна. Түүнчлэн тухайн орон нутагт хамгаалалтанд авсан газрын нутгийн хилийн цэсийг тэмдэгжүүлэн тогтоох, нарийвчлан гаргах үйл ажиллагаа дутагдаж байна.
  2. Орон нутгийн хамгаалалттай газрын харилцаанд хамаарах мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа муу байна. Одоогийн байдлаар орон нутгийн хамгаалалттай газар нутгийн талаарх мэдээллийг Газрын харилцаа, геодези зурагзүйн газар газрын сангийн тоо бүртгэл гаргах, хяналт тавих зорилгоор, Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын алба хайгуулын лицензтэй талбайтай давхцуулахгүй олгох зорилгоор, Байгаль орчны яам менежментийн зүгээс хянаж, бодлого хэрэгжүүлж байх зорилгоор мэдээллийг нэгтгэдэг боловч дээрх байгууллагуудын мэдээллийн агууламж зөрөх байдал ажиглагдаж байна. Дээрх төрийн байгууллагуудад хяналт тавих, хамтарч ажиллах Төрийн бус байгууллагууд, иргэдийн уялдаа дутагдаж байгааг анхаарах хрэгтэй. Мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоо муу байгаагийн шалтгаан нь нэгдүгээрт эдгээрийг холбож өгөх асуудлыг хууль тогтоомжинд зааж өгөөгүй, хоёрдугаарт мэргэжилтэн албан хаагчдын энэ талын мэдлэг, мэдээлэл, мэргэжлийн ур чадвар, хувийн идэвх санаачлага муу, гуравдугаарт захиргааны болон хяналт, хариуцлагын тогтолцоо сул байх зэрэгтэй шууд холбоотой.
  3. Орон нутгийн хамгаалалттай газрын харилцааны эрх зүйн орчны хөгжил сул байна. Орон нутгийн хамгаалалттай газрын харилцааг зохицуулсан хууль, тогтоомжийг төр, иргэн, аж ахуйн нэгж байгууллагаар сахиулах нь тусгай хамгаалалттай газар нутгийн эрх зүйн харилцааны төлөвшилтөнд чухал байр суурь эзэлдэг. Гэвч энэхүү харилцааг зохицуулж буй хууль, тогтоомжийн уялдаа, эрх үүргийн зохицуулалт, нэр томъёоны тайлбар зэрэг нь хангалтгүй байгаа нь хууль эрх зүйн хэрэгжилтэнд муугаар нөлөөлж байна. Түүнчлэн энэхүү харилцааг зохицуулж буй хууль, тогтоомжуудад аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурал зэрэг төр, захиргааны субъектүүдийн эрх үүргийг дэлгэрэнгүй тусгадаг боловч орон нутгийн хамгаалалттай газар нутаг дахь иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, хамгаалттай газрын нэгдсэн мэдээллийн сан, түүний стандарт, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, мэргэжилтэн албан хаагчдын сургалт зэрэг асуудлыг огт дурьдаагүй орхигдуулсан нь дэлхий нийтийн жишгээс хоцорч явааг харуулж байна.
  4. Орон нутгийн хамгаалалттай газар нутгийг цаашид хөгжүүлэх эдийн засгийн хөшүүрэг дутагдаж байна. Аль ч орны жишээн дээрээс үзэхэд аливаа асуудлыг тодорхой эдийн засгийн хөшүүрэггүйгээр шийдсэн байх нь үгүй. Манай улсын хувьд аливаа асуудлыг эдийн засгийн хөшүүрэггүй хоосон хууль, тогтоомж, захиргааны албадлага, шаардлагаар шийдэхийг оролддог томоохон дутагдалтай. Одоогийн байдлаар орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар орон нутгийн хамгаалалттай газрын эдийн засгийн асуудлыг шийдэх боломжтой юм. Тодорхой хэмжээний мөнгөн урамшуулалын үндсэн дээр иргэдийн оролцоотойгоор орон нутгийн байгаль, түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах, хянах хэрэгцээ, шаардлага өнөөгийн нийгэмд дутагдаж байна. Түүнчлэн энэ талын нэгдсэн мэдээллийн систем бий болгоход ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө, шаардлагатай байдаг. Одоогоор төр засгаас энэ тал дээр анхаарч, авч хэрэгжүүлж байгаа томоохон, дорвитой ажил алга байна.

2.2 Цаашид эрхзүй, менежментийн хувьд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх зөвлөмж

Монгол орны нийгэм эдийн засгийн байгууламж үндсээрээ өөрчлөгдсөнтэй холбогдон орон нутгийн хамгаалалттай газрын харилцааг зохицуулах хууль эрхзүйн акт, эрхийн нормативуудыг цоо шинээр нь боловсруулж, баталгаажуулах замаар эрхзүйн орчинг бүрдүүлж байна. Түүнийг нийгмийн хөгжлийн түвшин хэрэгцээ шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгон хөгжүүлэх хууль зүйгээр журамласан хэм хэмжээг ороннутгийн хамгаалалттай газрын харилцаанд оролцогч субъектүүдээр мөрдүүдэх, субъектүүдийн хоорондын газартай холбоотой харилцааг зохицуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх зэрэг бүлэг асуудлууд орчин үеийн газрын менежментийн эрхзүйн зохицуулалтын салбарын өмнө тулгарч байна. Газрын сангийн удирлагыг хэрэгжүүлэх ажиллагаанд орон нутгийн хамгаалалттай газар нутгийн менежментийг бие даасан салбар болгон оруулж, эрхзүйн орчныг бүрдүүлэх явдал нь газрын менежменеийн зорилтонд чухал байр эзлэх ёстой. Монгол орны нийгмийн хөгжлийн өнөөгийн түвшинд орон нутгийн хамгаалалттай газрын харилцааны эрхзүйн зохицуулалт, менежментийн хүрээнд хийгдэх үндсэн ажлуудыг доор дурдсанаар төрөлжүүлж болох байна. Үүнд:
  • Орон нутгийн хамгаалалт бүхий газрын харилцааг зохион байгуулж хэрэгжүүлэх мэргэжлийн удирдлагаар хангахад төрийн захиргааны зохих байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, засаг дарга нар эрх зүйн үндэсийг бүрдүүлж өгөх ёстой
  • Орон нутгийн хамгаалалттай газрын харилцааг хөгжүүлэх менежментийн үйл ажиллагааны хүрээнд газар, ургамал, хорио цээр, эрүүл ахуй, геологи, уул уурхайн зэрэг мэргэжлийн байгууллага хяналтын чиг үүрэг биелүүлэх шаардлагатай
  • Байгаль орчны улсын байцаагч, газрын алба, байгаль хамгаалагчид хяналтын тусгай чиг үүрэг хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд орон нутгийн хамгаалалттай газрын хяналтад мониторингийн сүлжээг бий болгох нь чухал. Газрын мониторинг нь газрын төлөв байдал түүний хувьсал өөрчлөлтөд байнгын ажиглалт хэмжилт, судалгаа шинжилгээ хийж, дүгнэлт гаргах, илэрсэн сөрөг өөрчлөлтийг тооцох, арилгах арга хэмжээ боловсруулах үйл ажиллагаа хамаардаг
  • Орон нутгийн хамгаалалттай газрыг зохистой ашиглах, хамгаалахад газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх явдал чухал байдаг. Үүнийг тухайн хамгаалалттай газар нутагт газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага 5 жилд нэг удаа заавал хийлгэх ёстой
  • Мэдээллийн нэгдсэн стандарттай, мэдээллийг хариуцах мэргэжлийн нэг байгууллагатай байх шаардлагатай. Хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэхэд стандарт, норматив чухал ач холбогдолтой
  • Орон нутгийн хамгаалалттай газрын талаархи төрийн хяналт нь олон нийтийн хяналттай хослон хэрэгждэг байх, үүний эдийн засгийн хөшүүргийг тухайн орон нутгийн удирдлага шийддэг байх шаардлагатай
  • Мэргэжлийн байгууллага тэдгээрийн үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, мэргэжилтэн албан хаагчдын ур чадварыг сайжруулах зэрэгт Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага анхаарал хандуулж, арга хэмжээ зохион байгуулдаг байх шаардлагатай

Газрын менежментийн үндэсний
төвийн гүйцэтгэх захирал, МУИС-ийн
газрын менежментийн багш Г.Гантулга
homepage: http://www.mongolia-issues.tk/
e-mail: lis@num.edu.mn


Tags: LAND ISSUES

1 comments

  1. Anonymous says:

    gugshoon! ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГVVЛЭЛ ХЭРХЭН БИЧИХ ВЭ-gee dahiad oruulaach?

Post a Comment
© 2010 Simplex Newsportal · Subscribe:PostsComments · Designed by Daily News ·With the help of Accommodation in Kiev,China Wedding Dresses ,Email Marketing Software ,Free iphone 4